Сэлэнгэ, Хэнтий аймгийн дөрвөн суманд булгийн эхийг хашиж хамгаалжээ

Усны нөөцийг хамгаалах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор Сэлэнгэ болон Хэнтий аймгийн дөрвөн суманд булгийн эхийг хашиж хамгаалжээ.

2024 оны нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний дагуу Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Жавхлант, Хэнтий аймгийн Баян-Адарга сумдад булгийн эхийг хашиж, хамгаалалтын бүс тогтоосон байна.

Булгийн эхийг хашиж хамгаалснаар усны эх үүсвэр бохирдохоос сэргийлж, урсац нэмэгдэх, орчны ургамал, амьтны аймгийн байгалийн тэнцвэрт байдал хадгалагдах, орон нутгийн иргэдийн мал аж ахуй болон газар тариалан эрхлэх усны нөөц баталгаажих эерэг нөлөөтэй юм.

Энэхүү байгаль хамгааллын ажлыг Европын Холбооны санхүүжилттэй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM+) төслийн хүрээнд зохион байгуулсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)