Ерөнхий сайд Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнд “Татвар” сэдвээр залуустай ярилцлаа. Ерөнхий сайд “Шинэ итгэл-Шинэтгэл” илтгэлдээ татварын шинэтгэл, цахим шилжилтийн талаар онцоллоо.

Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авахад 190 мянга орчим иргэн оролцсоны 50 хувь нь 18-35 насных байсан. D parliament цахим системээр НӨАТ-ын санал асуулгад ч мөн залуусын идэвх өндөр байсныг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Татварын багц хуулийн төсөлд цалингийн орлогын шаталсан татварыг боловсронгуй болгоно, үйл ажиллагааны орлогыг шаталсан татварт хамруулна, худалдан авалтаас хамаарч НӨАТ-ын шаталсан хөнгөлөлт үзүүлэхээр тусгаж буйг залуусын асуултад хариулахдаа Ерөнхий сайд хэллээ. НӨАТ-ын буцаан олголтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, татвар төлсөн нь хохирдог, төлөөгүй нь хождог тогтолцоог өөрчилж байж баялаг бүтээгч, үйлдвэрлэгч, ажил олгогчдоо Засгийн газар дэмжинэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)