2025 онд 850 мянган жуулчин Монголд иржээ

Aялал жуулчлалын холбооноос энэ онд Монгол Улсад 850 мянган жуулчин ирсэн гэх статистик гаргажээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад таван хувиар өссөн үзүүлэлт аж.

12-р сард гэхэд 43000 орчим жуулчин зорин ирсний 15600 нь БНХАУ, 13200 нь ОХУ, 2950 нь БНСУ-ын иргэд.

Жуулчдын тоо өссөн нь аялал жуулчлалын зах зээл сэргэсэн, олон улсын сурталчилгаа үр дүнгээ өгч нислэгийн тоог нэмсэнтэй холбоотой гэж үзэж байна. Улирлаар нь авч үзвэл, долоо, наймдугаар сард хамгийн олон жуулчин хүлээн авчээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)