Р.Чингис, Д.Манлайбаатар нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
- 2025-12-31
- Нийгэм
- 0
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу дотоодын цэргийн анги, салбарын үйл ажиллагаа, хууль тогтоомж, цэргийн нийтлэг дүрмүүдийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх чиг үүрэг бүхий Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны А/176 дугаар тушаалаар байгуулсан Ажлын хэсгийн санал, дүгнэлт гаргасан байна.
Дээрх Ажлын хэсгийн санал, дүгнэлтийн дагуу Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис, Дотоодын цэргийн 5 дугаар ангийн захирагч Д.Манлайбаатар, мөн ангийн захирагчийн нэрдүгээр орлогч, штабын дарга Д.Отгонбаатар нарыг үүрэгт ажлаас чөлөөлсөн талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ мэдээллээ.


Сэтгэгдэл (0)