НБОГ: Халиу буга, гөрөөс, могой, нүүдлийн шувууд суурьшлын бүсэд орж ирж, бэртэх нь элбэг
- Уржигдар 10 цаг 55 мин
- Байгаль орчин
- 0

2025 онд нийслэлийн шуурхай удирдлагын алба болон нийслэлийн Байгаль орчны газрын тусгай дугаарт суурьшлын бүсэд зэрлэг амьтан орж ирсэн 205 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Идэш тэжээл хайсан, гэмтэж бэртсэн болон бусад байдлаар орж ирсэн 29 зүйлийн 215 бодгаль ховор болон элбэг тархацтай зэрлэг амьтдад НБОГ-с шаардлагатай арга хэмжээг авсан байна. Үүнээс 36 амьтныг асран тэнхрүүлж 17 амьтан эмчилгээ авах боломжгүй хорогдож, 188 бодгаль амьтныг байгальд эргүүлэн тавьжээ.
Төрлөөр ангилбал:
-
Мөлхөгч амьтад гурван зүйлийн 122 байгаагаас 99 нь бамбай хоншоорт могой байна.
-
Хөхтөн амьтад 11 зүйлийн 47
-
Жигүүртэн амьтад -15 зүйлийн зүйлийн 28 (13 ангаахай дэгдээхэй),
-
Шавж 2 зүйлийн 7 бүл байжээ.
Халиун буга, бор гөрөөс, нүүдлийн шувууд, мөлхөгч амьтад (могой) илүүтэй бэртэж гэмтэх, эндэх нь их байсан аж.

Сэтгэгдэл (0)