Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн тэргүүлэх чиглэл, зорилтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлуулжээ

Гамшгийн эрсдэлийг бууруулахад салбарын хэмжээнд шаардлагатай арга хэмжээг тусгах, салбарын уялдаа холбоог хангах, үндэсний хэмжээнд Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн тэргүүлэх чиглэл, зорилтын хэрэгжилтийг  хангах,  эрсдэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг бодитой төлөвлөн хэрэгжүүлэх хүрээнд  “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийн III үе шатны (2026-3030) арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, Монгол Улсын Шадар сайдын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 188 дугаар тушаалаар батлууллаа. 

Тус  баримт бичгийг боловсруулахдаа II үе шатны төлөвлөгөөнөөс хэрэгжилт хангалтгүй байгаа арга хэмжээ, Засгийн газрын 2015 оны 303 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”, НҮБ-ын КАДРИ үнэлгээний багаас Монгол Улсад хийсэн чадавхын үнэлгээнээс гаргасан зөвлөмжийн дагуу боловсруулсан байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)