Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг санаачилжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачлан өргөн барьж байгаа талаар УИХ-ын Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр, УИХ-ын гишүүний ёс зүйн асуудал хөндөгдөж байгаа парламентыг бэхжүүлэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгч уг хуулийн төслийг санаачлан өргөн барьж буй.

  1. Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага үүрүүлэх
  2. Өргөсөн тангарагаасаа няцсан бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын чуулганаар заавал хэлэлцүүлж, Үндсэн хуулийн Цэцээр хэлэлцүүлж эгүүлэн татах
  3. Шүүхийн шийдвэрээр ял шийтгэгдсэн бол
  4. Жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан бол эгүүлэн татах ёстойг уг хуульд тусгалаа.

Цаашид энэхүү хуулийн төслийг Засгийн газар нэн яаралтай горимоор УИХ-аар хэлэлцүүлэхийг үүрэг болгов.

Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал,

"Монгол Улсын Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн тэргүүний хувиар Ардчилсан парламентын засаглалыг бэхжүүлж, төгөлдөржүүлэх гэсэн агуулгыг энэ хуулийн төсөл хадгалж буй юм" гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)