АУДИТ: “Эрдэнэс алт ресурс” компанид 8.5 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрчээ

Төрийн аудитын тухай хуулийн дагуу Эрдэнэс алт ресурс ХХК-ийн 2024 оны 12-р сарын 31-ний өдрөөрх санхүүгийн байдал, орлогогын дэлгэрэнгүй, өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлан болон нягтлан бодох бүртгэлийн бодлого, тайлбар тодруулгаас бүрдсэн санхүүгийн тайланд Үндэсний аудитын газраас аудит хийсэн байна. 

Ингэхдээ ҮАГ-аас хязгаарлалттай санал дүгнэлт гаргасан байна. Үүний үндэслэлийг аудитын тайланд:
“Санхүүгийн тайланд хийсэн аудитаар илэрсэн 8.5 тэрбум төгрөгийн зөрчил нь бидний тогтоосон материаллаг байдлын түвшнээс давсан нь дангаараа буюу эсвэл нийт дүнгээрээ санхүүгийн тайланд материаллаг боловч өргөн тархаагүй байна.” гэж дурдсан байна. 

Тухайлбал: 

  • Хаягдлын сангийн даланг өндөрлөх, лагын насос суурилуулах 4,338.9 сая төгрөгийн ажлыг гүйцэтгүүлэхдээ худалдан авах ажиллагаа зохион байгуулаагүй, хөрс хуулалт, олборлолт, өрөмдлөгийн ажил гүйцэтгэдэг туслан гүйцэтгэгч компанитай нэмэлт ажил байдлаар шууд гэрээ байгуулсан байна. 

  • Ажлын гүйцэтгэл гараагүй байхад туслан гүйцэтгэгч нарт нийт 2,880.0 сая төгрөгийн урьдчилгаа төлбөр олгосон зэрэг зөрчил нь хэд хэдэн хуулийн тодорхой заалтуудтай нийцээгүй гэж дурдсан байна. 

Аудитаар нийт 8,521.8 сая төгрөгийн таван зөрчил илэрсэнээс: 

  • 32.9 сая төгрөгийн зөрчилд нэг төлбөрийн акт тогтоож,

  • 4,360.1 сая төгрөгийн зөрчилд хоёр албан шаардлага,

  • Өмнөх оны аудитаар хүргүүлсэн худалдан авалттай холбоотой албан шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйтэй холбоотой 1,248.8 мянган төгрөгийн зөрчилд хариуцлага тооцох албан шаардлага хүргүүлж,

  • 2,880.0 сая төгрөгийн зөрчилд 1 зөвлөмж өгсөн байна

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)