Монгол Улсын гадаад валютын албан нөөц түүхэндээ анх удаа $7 тэрбум давжээ

Mонгол Улсын гадаад валютын албан нөөц долоон тэрбум ам.доллар давж, түүхэн дээд түвшинд хүрснийг Монголбанк мэдээллээ. Энэ нь өмнөх сараасаа 19 хувиар буюу ойролцоогоор нэг тэрбум ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлт болж байна.

2025 оны сүүлийн улиралд гол түүхий эдүүдийн экспорт нэмэгдсэн нь гадаад валютын албан нөөц эрс өсөхөд нөлөөлсөн байж болох аж. Ялангуяа зэс болон алтны үнэ түүхэн дээд цэгээ шинэчлэхтэй зэрэгцээд худалдан авалтын үнийн дүн өссөн байж болох байна. 

Төв банкны тухай хуульд заасны дагуу Монголбанк нь эзэмшин, удирдаж байгаа гадаад валютын улсын нөөцийн гадаад төлбөрийг түргэн гүйцэтгэх чадвар, найдвартай байдлыг хангах үүрэг хүлээдэг.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)