2025 оны 10,11,12 сарын ажилгүйдлийн тэтгэмжийг энэ долоо хоногт бүрэн олгож дуусгана

Ажилгүйдлийн тэтгэмжид 2025 онд 162 тэрбум төгрөг зарцуулахаар төсөв баталжээ. Энэ төсвийг тухайн оны 9,10 дугаар сард 32 мянган даатгуулагчид олгосон байна. Төсөв дууссан тул 10,11,12 сард тэтгэмж авах ёстой 14 мянган хүний санхүүжилтийг олгоогүй хүлээгдэл үүсээд байжээ.

Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсөв батлагдсан бөгөөд Ажилгүйдлийн даатгалын сангаас энэ жилд 190 тэрбум төгрөг зарцуулах аж. Төсөв батлагдсан тул 2025 оны 10,11,12  сарын ажилгүйдлийн тэтгэмжийг 2026 оны нэгдүгээр сарын 5-ны өдрөөс иргэдэд олгож эхэлжээ. Өөрөөр хэлбэл, 2025 оны аравдугаар сараас хойш хүсэлтээ өгсөн хүмүүсийн тэтгэмжийг бүрэн олгохоор санхүүжилтийг аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын дансанд шилжүүлсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)