Нийт нутгаар цасан шуургатай байхыг анхааруулж байна

Нэгдүгээр сарын 13-ний өдрийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

  • 9-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас,
  • 10-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр,
  • 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 12-нд төвийн аймгуудын зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

Салхи 09, 10, 12-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар, 11-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

9-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -24...-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -17...-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна. 11-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 

Эх сурвалж: ЦУОШГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)