Хууль бусаар аргаль агнасан бүлэг этгээдийг илрүүлжээ

Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумын нутгаас нэр бүхий бүлэг иргэд хууль бусаар хоёр аргаль агнасан хэргийг цагдаагийн байгууллагын хянан шалгалтын үеэр илрүүлжээ. 

Уг амьтан нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтад багтдаг юм. Ан хийх агнуурын бүсийг аймаг орон нутаг тусгайлан тогтооно. Амьтны тухай хуулийн дагуу агнуурын бүсийг гэрээгээр эзэмшигч аж ахуйн нэгжүүд менежмент төлөвлөгөө боловсруулан БОАЖЯ-аар батлуулан ажилладаг. Одоогоор хэргийг мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулж байна.

Аргаль нь 22 сая төгрөгөөр үнэлэгддэг ховор амьтан юм.

Иймд экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөн тооцож, хуульд зааснаар нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан бол 10-40 сая торгох, 2-8 жилийн хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)