Хамт архи уусан эмэгтэйчүүд нэгнээ мэсээр гэмтээжээ
- 18 цаг 39 мин
- Нийгэм
- 0

Хамт архи уусан хоёр эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны нэгдүгээр сарын 7-ны орой Цагдаагийн байгууллагад нэгнээ хутгалсан гэх дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид шалгахад 25-30 насны эмэгтэйчүүд хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэгнээ хутгаар 3-4 удаа хатгаж, гэмтээсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Цагдаагийн байгууллагад 2025 онд нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 16.1 буюу 7659 хэргийг иргэд согтуугаар үйлдсэн байх тул иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл (0)