Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 32 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.05-2026.01.11/ нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 29 суманд аюулт үзэгдэл, ослын 76 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгаалж, 32 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Нийт дуудлагын 61 нь обьектын гал түймэр, 3 нь газар хөдлөлт, 2 нь халиа дошин, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)