Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа Н.Лхагвасайханыг томиллоо

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар хурандаа Н.Лхагвасайханыг Дотоодын цэргийн штабын даргаар томиллоо.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Зөвшөөрөл, бүртгэлийн хэлтсийн дарга А.Энх-Эрдэнэ, Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, бригадын генерал О.Ганбат, мөн газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Зохион байгуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй комисс ажлыг өнөөдөр (2026.01.12) хүлээлгэн өглөө.

Дотоодын цэргийн штабын даргаар томилогдсон хурандаа Н.Лхагвасайхан нь Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргаар ажиллаж байсан аж.

 

www.intr.gov.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)