Трамп Ирантай хамтран ажилладаг улс орнуудад 25%-ийн тариф ногдуулна гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай бизнесийн харилцаа тогтоосон улс орнуудад 25 хувийн тариф ногдуулна гэдгээ Truth Social нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгдлээ.

 

Түүний хэлснээр, Исламын Бүгд Найрамдах Иран Улстай аливаа хэлбэрээр бизнес эрхэлж буй улс орон АНУ-тай хийж буй бүх төрлийн худалдаа, эдийн засгийн харилцаанд 25 хувийн тариф төлөх юм.

 

 

Ерөнхийлөгч Трамп уг шийдвэрийг эцсийн бөгөөд өөрчлөгдөхгүй гэж тодорхойлж, нэн даруй хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ хэмээн онцолсон байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)