БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв

Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах болсон тул тус улсын Засгийн газраас AI-ийн хэрэглээг хязгаарлах ёс зүйн дүрэм боловсруулахаар болсон тухайгаа мэдэгджээ. 

Гаднын их сургуулиудад хиймэл оюун ухааныг хориглохын оронд сургалт болон үнэлгээндээ уян хатан байдлаар ашиглахыг дэмжих болсон. Тухайлбал Хонконгийн техникийн их сургуульд AI-г бүрэн хориглох боломжгүй хэмээн үзэж, багш нар хичээлдээ AI ашиглах, шалгалт, даалгаврыг AI ашиглан хийсэн ч логик тайлбартай байхыг шаардаж эхэлсэн байна. Энэхүү шийдвэр гаднын томоохон их сургуулиудад мөн хэрэгжиж эхлээд байгаа аж.

Өмнөд Солонгосын хувьд онлайнаар шалгалт өгөх нь их байдаг нь AI-ийн хэрэглээг нэмэгдүүлээд байгаа бөгөөд сургалтын системтэйгээ AI-г уялдуулахын оронд хориглох шийдвэр давамгайлж байгаа нь олны анхаарлыг ихээр татаад байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)