“Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал” бүтээлд Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг олгожээ
- 1 цаг 39 мин
- Нийгэм
- 0

Жилий бүрийн Үндсэн хуулийн өдрөөр хууль зүйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан нэг бүтээлд Үндсэн хуулийн эхийг баригч, гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал олгодог уламжлал тогтсон.
Энэ жил УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Бямбаа, хууль зүйн ухааны доктор, дэд профессор А.Эрхэсхулан нарын туурвисан “Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал” бүтээлд Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг хүртэхээр шийдвэрлэжээ. Шагналыг УИХ-ын дарга гардуулан өглөө.

Сэтгэгдэл (0)