Энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 

Тиймээс малчид, иргэд, тээвэрчид та бүхэн:

Цаг агаарын богино хугацааны урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах

Хол, ойрын замд гарахдаа тухайн газар орны онцлогийг судалж, шаардлагагүй бол замд гарахаа түр азнах

Хувийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, дулаан хувцаслах, автомашин техник хэрэгслийн бүрэн, бүтэн байдлыг хангах,

Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах

Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх

Бага насны хүүхэд, өндөр настан, тусгай хэрэгцээт иргэдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх

Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автотээвэр хийхгүй байх

Гадаа удаан зогсохгүй, олон цагаар ажиллахгүй байх

Баталгаат зам гарцаар зорчих зэргээр аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)