Уул уурхайн салбарт AXIS шийдэл яагаад үр дүнтэй вэ?
- 9 цаг 9 мин
- Сурталчилгаа
- 0

Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар болох уул уурхай нь асар том талбай, хүнд техник, эрс тэс уур амьсгал, өндөр эрсдэл бүхий орчноороо онцлог. Ийм нөхцөлд ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал (HSE), тасралтгүй хяналт, алсын удирдлага нь зайлшгүй хэрэгцээ болж байна.
Үүнийг бодитоор шийдэж чадсан олон улсын туршлагын нэг бол AXIS Communications-ийн уул уурхайн шийдэл юм.
Ил болон далд уурхайн нийтлэг асуудлууд:
- Экскаватор, автосамсовал зэрэг хүнд техник операторын амь насны эрсдэл
- Тоосжилт, доргилт, байнгын чичиргээ
- Цаг агаарын эрс тэс нөхцөл байдал
- Шууд хяналт хийх боломж хязгаарлагдмал алслагдсан байршил
- Осол, эвдрэл гарсан тохиолдолд хожуу илрэх эрсдэлтэй бөгөөд эдгээр нь энгийн хяналтын камер, стандарт шийдлээр бүрэн шийдэгдэх боломжгүй.
AXIS-ийн уул уурхайн бодит кейс (Олон улсын туршлага)
Байршил: Чех Улс
Салбар: Ил уурхайн олборлолт
Асуудал: Ил уурхайн олборлолтын үеэр Дэлхийн II дайны үеийн дэлбэрээгүй тэсрэх хэрэгсэл илэрч, операторын амь насанд ноцтой аюул үүссэн.
Шийдэл:
- Экскаваторын бүх чухал цэгт 18 ширхэг AXIS гадаа зориулалтын камер суурилуулсан
- Операторыг аюултай бүсээс гаргаж, камерын дүрсээр алсаас удирдах нөхцөл бүрдүүлсэн
- Камерууд нь:
- Тоос, доргилтод тэсвэртэй
- Electronic Image Stabilization (EIS)-тай
- Сааталгүй (low latency) бодит цагийн дүрс дамжуулдаг
Үр дүн:
- Хүний амь насанд учрах эрсдэлгүй болсон
- Экскаваторын ажиллагаа бүрэн харагддаг, илүү хяналттай
- Камерын систем олон жил тасралтгүй, найдвартай ажилласан
Энэ туршлага Монголын уул уурхайд яагаад тохирох вэ?
1. Эрс тэс уур амьсгалд зориулагдсан
AXIS камерууд: Монголын говь, хангай, хээрийн бүсэд тохиромжтой.
- -30°C ~ +50°C температурт ажиллана
- Цас, салхи, бороо, тоосонд тэсвэртэй (IP66 / IK10)
2. Хүнд техник, ил уурхайн бодит хэрэгцээнд нийцсэн
- Экскаватор, бутлуур, туузан дамжлага
- Тэсэлгээний дараах хяналт
- Автозам, периметр хамгаалалт
PTZ камерын эргэлт болон томруулж таталт хийх нь том талбайг цөөн төхөөрөмжөөр хянах боломж олгоно.
3. Ажилчдын аюулгүй байдлын баталгаа
- Аюултай бүсэд хүн оруулах шаардлагагүй тохиолдолд сигнал өгнө
- Осол, уналт, буруу хөдөлгөөнийг урьдчилан илрүүлэх
- Хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт хангах бодит нотолгоо (video evidence)
4. Алслагдсан уурхайд зардал хэмнэнэ
- Axis Zipstream технологи
Интернэт болон хадгалалтын зардал багасна - Камерын найдвартай байдал өндөр
Засвар, солих давтамж бага
AXIS-ийн уул уурхайн шийдэл нь зөвхөн камер суурилуулах биш, харин
- Аюулгүй ажиллагаа
- Үр ашиг
- Урт хугацааны найдвартай байдал гэсэн гурван гол зорилгыг нэг дор хангаж чаддаг.
Уул уурхайд технологи зөв ашиглагдвал хүний амь насыг хамгаалж, үйлдвэрлэлийн тасралтыг бууруулж чадна.
AXIS Уул уурхайн аюулгүй ажиллагааны найдвартай түнш
Холбогдох утас: 7500-7777
Веб хуудас: tbsolutions.mn
FB: Technology business solutions




Сэтгэгдэл (0)