Он гарснаас хойш улсын хэмжээнд 195 удаагийн ахуйн гал түймэр бүртгэгджээ
- 8 цаг 17 мин
- Нийгэм
- 0

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний дуудлага, мэдээллийн тоо нэмэгдэж байгааг ОБЕГ-с мэдээллээ. Өнгөрсөн хоногт гэхэд ахуйн гал түймрийн 13 удаагийн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид унтраах ажиллагааг зохион байгуулжээ.
Харин он гарснаар улсын хэмжээнд өнөөдрийн /2026.01.19/ байдлаар 195 удаагийн ахуйн гал түймэр бүртгэгдээд байна. Иймд:
- Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх,
- Пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх,
- Цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,
- Халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх,
- Шингэрүүлсэн шатдаг хийгээр болон цахилгаанаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах,
- Цахилгаан халаагуур, халаагчийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх,
- Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зайн хэмжээг баримтлах,
- Аж ахуй, нэгж байгууллагууд барилга байгууламжийн галын аюулгүй байдал, гал унтраах автомат тоног төхөөрөмж, дохиолол, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангах,
- Гал унтраах тусгай зориулалтын автомашин хүрэлцэн очих зам, гарц, барилга байгууламжийн авралтын зам, гарцыг чөлөөтэй байлгахыг анхааруулж байна.

Сэтгэгдэл (0)