БНСУ-ын Инчон хотын ИТХ-ын төлөөлөгчдөд “Агро сити”, “Налуу-Ухаа” чөлөөт бүсийн үр ашгийг танилцуулав
- 10 цаг 53 мин
- Нийгэм
- 0

БНСУ-ын Инчон хотын ИТХ-ын Төлөөлөгч, Ажлын албаныхан НИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа.
Албаны уулзалтын үеэр “Агро сити”, “Налуу-Ухаа” эдийн засгийн чөлөөт бүсийн Захирагч нар төслийн онцлог, үр ашиг, ач холбогдлын талаар танилцуулж, Инчон хотын хөгжлийн үндэс болсон Инчон чөлөөт бүсийн онцлог, нөү хау, арга туршлагыг хуваалцах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд санал солилцлоо.
Уулзалтын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, “Агро сити” эдийн засгийн чөлөөт бүсийн Захирагч Г.Батбаяр “Нийслэлийн удирдлагууд 2017 оноос Инчон хоттой найрамдалт хамтын ажиллагааг эхлүүлсэн байдаг. Өдгөө бидний ах дүүсийн харилцаа 9 дэх жилтэйгээ золгож байгаа юм. Манай хоёр хотын тухайд, 2018 оноос хойш хэрэгжүүлж байгаа Инчоны “Мөрөөдлийн төгөл”-ийг 200 га-гаар тэлж, хоёр хотын найрамдалт харилцааны 10 жилийн ойг угтаж, цэцэрлэгт хүрээлэн болгоё гэх саналыг хэллээ” гэв.
Албан уулзалтын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, “Налуу-Ухаа” эдийн засгийн чөлөөт бүсийн Захирагч Д.Отгонсүрэн “Инчон хот нь 2003 онд Инчоны эдийн засгийн тусгай бүсийг амжилттай байгуулсан туршлагатай хот. Биотехнологи, хагас дамжуулагч, агаарын болон далайн тээвэр, агуулах, ложистикийн гээд томоохон тусгай бүсийг байгуулсан. “Налуу-Ухаа” эдийн засгийн чөлөөт бүс нь Налайх, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дамнаж буй. Азийн хурдны 3-р зам, Монгол Улсын хэвтээ тэнхлэгийн төмөр зам, Хөшигийн хөндийн онгоцны буудал гэх мэт эдийн засаг, тээвэр ложистикийн гол зангилаа. Тиймээс Инчоны тусгай бүсийн бодлого, арга туршлагаас хуваалцлаа” гэдгийг онцоллоо. Зочдын бүрэлдэхүүнд
- Хо Шик ИТХ-ын төлөөлөгч, (Барилга, тээврийн байнгын хороо)
- Пак Чанг Хо ИТХ-ын төлөөлөгч, (Аж үйлдвэр, эдийн засгийн байнгын хороо)
- Пак Пан Сүн ИТХ-ын төлөөлөгч, (Соёл, нийгмийн хамгааллын байнгын хороо)
- Шин Донг Соб ИТХ-ын төлөөлөгч, (Төрийн захиргаа, аюулгүй байдлын байнгын хороо)
- И Мёнг Гү ИТХ-ын төлөөлөгч, (Аж үйлдвэр, эдийн засгийн байнгын хороо)
- Пак Сэ Хван Ажлын алба, (Хууль тогтоомжийн бодлогын газрын дарга)
- Канг Со Вон Ажлын албаны ажилтан)
- Канг Ик Хи Ажлын албаны ажилтан) нар багтжээ.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Сэтгэгдэл (0)