Улсын хилийн торгон шугам бүдгэрэхэд ойрхон байжээ

Улсын хилийн зурвасаас 30-хан алхаад уул уурхайн ашиглалтын талбай эхэлж байна гээд төсөөлөх гээд үзье. Нүдний цөцгий мэт эмзэг, торгон тэр цэгээс ердөө л хоймор, үүдийн зайтай гэсэн үг шүү дээ. Хэрвээ мэдээлэл нь ил болоогүй бол тусгай зөвшөөрлөө авчихсан аж ахуйн нэгжүүд нэг л өдөр улсын хил дээр техник хэрэгслээ аваачин хөрс хуулаад эхлэхэд бэлэн байж.

Хилийн зурвас газартай бүхэлдээ болон хэсэгчлэн давхацсан ашигт малтмалын хайгуул, ашиглалтын нийт 54 тусгай зөвшөөрөл олгожээ. Эдгээрийн 16 нь хайгуулын, 38 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл гэнэ. Хилийн зурвас бол хатуу дэглэмтэй, төрийн хяналттай, аюулгүй байдлын бүс байх ёстой. Гэтэл ийм онцгой хамгаалалтын зурваст Засгийн газрын зохих шийдвэргүйгээр тусгай зөвшөөрөл олгосон нь хил хамгаалалтын орон зай хумигдах, инженерийн байгууламж, мэдээллийн аюулгүй байдал алдагдах, гамшиг, ослын үед хил хамгаалалтын ажиллагаа тасалдах, орон нутгийн иргэдийн амьжиргаа, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх зэрэг олон эрсдэлийг бий болгожээ.

Тухайлбал, зарим тусгай зөвшөөрлийн талбай нь хилийн цэргийн анги, салбар, батлан хамгаалах болон үндэсний аюулгүй байдлыг хангах зориулалттай тусгай хэрэгцээний газар, хилийн инженерийн байгууламжтай давхацсан байж. Мөн улсын хилийн шугамд тулсан, эсхүл улсын хилийн шугамд хэт ойр байрлалтай талбайд тусгай зөвшөөрөл олгосон байна.

Түүнчлэн өмнөх Засгийн газар бүрэн эрх нь дуусгавар болохоос хэдхэн хоногийн өмнө, сүүлчийн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчиж, улсын хилийн зурваст байрлах 10 хилийн боомтын орчимд, улсын хилээс 0.9–2.5 км-ийн зайд байрлалтай, нийт 34,227 га газар ашиглуулах шийдвэр гаргасан нь тодорхой болжээ. Боомтын ойролцоо газар ашиглах зөвшөөрөл олгосныг эдийн засгийн ач холбогдолтой гэж тайлбарлаж болох ч Монгол Улсын хил, хилийн зурвас бол эдийн засгийн ашиг сонирхлын объект биш гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын хуралдаан дээр анхааруулсан байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна. Монгол Улсын хилийг хуулиар бататгана гэж Үндсэн хуульд тунхагласан. Монгол Улсын хилийн тухай хуульд “Улсын хил халдашгүй дархан байна” гэж заасан. Улсын хилийн зурваст газар олгож, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон явдал нь хууль зөрчсөнөөс гадна Монголын ард түмний язгуур ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулсан, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр бөгөөд улсын хил хамгаалалтын дэглэмийг сулруулах бодит эрсдэлийг бий болгосон гэж үзэж, дээрх хилийн зурваст 34 га газар олгосон хууль бус шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хүчингүй болгожээ. Мөн хилийн зурваст олгогдсон ашигт малтмалын бүх тусгай зөвшөөрлийг нэг бүрчлэн шалгахаар болсон гэдгийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдэгдэв.

Тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдалд хор хөнөөл учруулахуйц шийдвэрүүдийг гаргасан байна. Улсынхаа хилийг зарж идсэн байна гэдэг дүгнэлт хийж байна” гэсэн юм.

Ерөнхий сайд Г.Занданшатарыг өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж, иргэдтэй уулзах үеэр санал хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн дийлэнх нь Цагаандэл уулын сав газарт боомт нээх шийдвэрийг эргэж харахыг хүссэн байна. Мөн нэр бүхий компани хилийн зурвас газарт дураар авирлан газрын хэвлийг сэндийчиж, хил хамгаалах байгууллага тухайн асуудлыг үл тоомсорлож буй талаар иргэд гомдол мэдүүлжээ. Иргэдийн энэ санал, гомдлын мөрөөр шуурхай арга хэмжээ авснаар улсын хилийн хамгаалалтын бүсэд хууль бусаар газар ашиглах, ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлүүд олгосон зөрчил ил болсон нь энэ. Хууль зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн шийдвэр гаргасан, зөвшөөрөл олгосон, дэмжсэн албан тушаалтнуудад хуулийн дагуу хатуу хариуцлага тооцох, шаардлагатай бол хуулийн байгууллагад шилжүүлж шалгуулахаар болжээ.

Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн оны наймдугаар сард захирамж гаргаж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нэгдсэн тооллого хийх ажлын хэсэг байгуулсан. Лицензийн хулгайг цэгцлэхэд иргэдийн мэдээлэл, хяналт чухал гэдгийг хилийн зурваст дураар дургигсдыг илчилсэн явдал тодорхой харууллаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (9)

  • Зочин (202.9.46.63)

    2026-02-15

    Монголын өмнөд хилийг бүрэн камержуулж тусгаар тогтносон Монгол орны өмнөд хилийн аюулгүй байдлыг сахин хамгаалахыг шаардаж байна.

  • (202.9.46.63)

    2026-02-13

    Өнөө цагт хэн нэгэнд өр зээлгүй мөртлөө ядуу зүдүү, дутуу гучуу амьдарч байгаа олон зуун айл өрх байна. Үүнийгээ тэд “Өргүй бол баян” гэж тунхаглаваас залуучуудын хэлдэгээр “Том тэнэгтэж” байгаа нь тэр дээ. “Өргүй л бол баян” гээд л зөвхөн өдөр тутмынхаа хэрэгцээнд тааруулан ажиллаж хөдөлмөрлөдөг, хэрвээ өрөнд баригдчихвал боож үхэхээс наахнуур авирладаг ийм зан суртахуун монголчуудыг хойд, урд хоёр хөршийн эрхшээлд үеийн үед сөхрүүлсээр ирсэн түүхтэй.

  • (202.9.46.63)

    2026-02-13

    Орос, Хятад хэмээх хоёр том гүрэнд улс төрийн байдал тогтворгүй болоод ирүүт Да Шин Хүү, Тянь Юй Да зэрэг Хятадын томоохон пүүсүүд Монголын төрийг барьж асан хаад ноёдоос өрөө нэхээд эхэлсэн байна. Хятадын өрөнд манай улс бүх малаа өгөөд ч төлж дийлэхээргүй тийм их зээлийг монголчууд аваад идчихсэн байх жишээтэй. Тиймээс эх орончид бослого үймээн дэгдээж, үүнийг далимдуулаад шилийн хулгайч нар хятад пүүсний адуу малыг хөөх, эд агуурсыг нь дээрэмдэх зэргээр бужигнуулж эхэлсэн байдаг. Хятадын эрдэмтэн Ли гэгч нэгэнтээ “Монголчуудын 1921 оны эрх чөлөөний хувьсгал нь яг үнэндээ ард түмнээ Да Шин Хүү, Тянь Юй Да, Буянт, Настын пүүсүүдийн өрнөөс гаргах арга нь байлаа” гэж доош нь хийсэн байдаг. Ер нь ингэхэд монголчууд болон монгол ноёд хятад худалдаачдад хэдий хэрийн өр тавьсан юм бол... Гучаад оны үед До яамнаас гаргасан мэдээнд “Хятадад төлөх мөнгөний өр дөрвөн аймгийн 104 хошууны нийт 11 сая лан хүрсэн бололтой” гэж тооцоолсон байдаг. Үүнээс үзэхэд чамгүй өртэй байсан ч эд бүгдийг цайруулж чадсан нь гайхалтай. Манай улсын иргэд өр зээлээсээ зугтаах, бүр болохгүй бол үхэх, тэгээд бөөнөөрөө үхэхээр болвол хувьсгал хийгээд замруулчихдаг байсан гэлтэй. Хятад худалдаачид зээл өгсөөр байгаад өрөөр нь эргүүлээд боомилдог бөгөөд энэ нь дотор хүний “Ямхын онол” гэгч нь ажээ. Нэг ёсондоо тэд өнөөдөр малыг нь залгиад, маргааш гэрийг нь залгиад, эцэст нь газрыг нь залгих бодлого өвөрлөж явдаг гэсэн үг. Үүн лүгээ хятад лангууны наад цаад талд Монгол улсын хувь заяа дэнсэлж явсан үе бий. Монголчууд үеийн үед Орос, Хятад хоёрт өртэй явж ирсэн түүхэн шалтгааныг олоход тун амархан. Энэ нь ердөө л баялаг бүтээдэг бус баялагаа гадагш нь урсгадаг, үйлдвэрлэгч бус бэлэнчилдэг залхуу хойрго зан араншинтай маань холбоотой. Монголчууд бид “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гэсэн үгийг түүхийн эргэлтэнд яс махандаа хүртэл мэдэрсэн улс. Гэвч үүнийг жаахан өөр өнцөгөөс харвал туйлын буруу сургаал юм.

  • (202.9.46.63)

    2026-02-13

    Одоогийнхоор бол шүүхийн шийдвэр гүйцэтгэгч царайлсан Баярт хужаа Балдан ноёныг зодож нүдээд зогсохгүй эхнэрийн нь толгойг галын хайчаар хага цохиж байсан гэдэг. Тус хошууны зарим иргэд Буянтын пүүсэнд их хэмжээний өртэй байсан учир арга буюу нутгаасаа дүрвэхэд хүрч байсан байна. Бид бүхэн “Бадарчин” хэмээх хавчиг үүрсэн, хоёр мод барьсан хүний тухай зөндөө л сонссон. Тэд уг чанартаа өрөнд идэгдэж хоосорсон хүмүүс байж. Одоогийнхоор бол банкнаас зээл аваад гадаад руу дүрвэж одсон нөхөд. 1911 онд Хятадын томоохон данжаад нар Хөх хотод цугларч “Ар монголчуудын ядуурал улам гүнзгийрч байна. Хэрвээ зарим нэг дүрэм журмыг халахгүй бол ядууралд нэрвэгдсэн монголчуудыг буцаагаад тэнхрүүлэхэд бэрх” гэж ярилцжээ. Тэд сайндаа ч бус малчин удамтай монголчууд дампуурвал түүхий эдийн нь томоохон бааз болох мал сүргийг нь өсгөж үржүүлэх хүнгүй болно гэж айсанд байлаа. Тиймээс тэд зээлийн хүүгээ багасгаж гурван фунгаас хэтрүүлэхгүй байх, ноос ноолуур, арьс ширний үнийг өсгөх талаар ярилцсан нь тун сонин. Хятад хүн гэдэг ийм алсын хараатай, нарийн бодлоготой байсан байх юм. Монголчууд малаа маллаад байвал өлсөхгүй, цангахгүй гэж ярьцгаадаг. Гэвч ямар нэгэн үйлдвэрлэл явуулахгүй бол баян данжаад нарын эрхшээлд орох нь гарцаагүй. Учир нь тухайн үед монголчууд өмсөх дээлийн даавуунаас эхлээд татах тамхиа хүртэл хятадуудаас авдаг байв. Лам, иргэд, малчид, ноёд, хутагтууд өрөндөө голдуу малаа өгнө. Хятадууд монголчуудаас авсан түүхий эдээ Чуулалт хаалга гэдэг газарт угааж цэвэрлээд Тянжин боомтоор дамжуулан гадаадын зах зээлд гаргадаг байж. Ингэснээр тэд Монгол улсыг зүгээр л нэг түүхий эдийн баазаа болгож чадсан бөгөөд 1921 он гэхэд Монгол улс бүх малаа хятад худалдаачдын өрөнд тавиад туух аюулд нэрвэгдсэн гэж судлаачид үздэг билээ.

  • (202.9.46.63)

    2026-02-13

    Монголчуудын дунд Буянтын пүүс, Настын пүүс, Дай Шин Хүү-гийн пүүс гэж алдаршсан Бээжингийн болон Хөх хотын эдгээр пүүс 1920-иод оны дунд үе хүртэл манай улсын эдийн засгийг өнөө цагийн Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг шиг хянаж байсан байдаг. Тухайн үед Настын, Буянтын гэх хоёр пүүсийг Амгаланбаатар хотод байрлуулахад иргэд болон лам нар “Газраа худалдлаа” хэмээн ноёдтойгоо тэрсэлдэж байсан гэх бөгөөд энэ нь өнөөгийнхөөр бол иргэний хөдөлгөөнүүдийн зүгээс тэмцэлдээд байдаг Оюутолгой, Тавантолгойн асуудалтай төстэй ч юм шиг. Хориод оны үед Да хүрээний нэгэн эрх мэдэлтэн Дэлэгдорж гэгч Хятадын худалдаачдаас газрын түрээсэнд жилд 600 лан мөнгө авдаг байж. Энэ нөхөр хятадуудтай худалдааны нарийн холбоотой байсан учир амин хувьдаа эдлэн газартай, эд агуурс ихтэй нэгэн болж хувирсан байх бөгөөд одоогийнхоор бол авилгач түшмэд, төрөөс төрсөн тэрбумтануудын л нэг байсан бололтой. Үүний зэрэгцээ зарим нэг хөнгөмсөг ноёд наадам цэнгэл, тансаг хэрэглээгээ хэтрүүлсэнээс болж Хятад пүүсүүдэд өртэй болж, тэр ч байтугай зарим нэг хошуу дийлдэшгүй өрөнд баригдсанаар сарнин бутрахад хүрч байжээ. Жишээ нь Сайн ноён хан аймгийн нэгэн хошууны ноён Балдан гэгч Буянтын пүүсэнд их хэмжээний зээл тавиад түүнийгээ өгөхгүй луу унжсанаас болж тус пүүсийн бичээч Баярт гэгч хужаад алуулах дөхсөн байдаг.

  • (202.9.46.63)

    2026-02-13

    Гэвч хужаа нар иймэрхүү үйлдэл хийснээр монголчуудыг дарж авах биш харин ч дургүйцлийг нь улам төрүүлж, энэ нь яваандаа хувьсгал болж “ноцсон” түүхтэй. Ер нь хувьсгалаас өмнө ч гэлээ, хойно ч гэлээ хятад худалдаачдыг Монголын төр зохих хэмжээнд хяхаж хавчсаар ирсэн байдаг. Манжийн дарлалын үед Төр гэрэлт хаан “Монголын нутагт хятад хүн тариа тарьж болохгүй. Тэр уудам талд Манжийн их сүрэг бэлчиж байх ёстой” гэдэг байжээ. Манж нар Монголын тал нутгийг мал аж ахуйн бааз сууриа болгохыг чармайж байсан хэрэг л дээ. Аль ч цаг үед хятад худалдаачид, тариачид Монгол улсын эдийн засгийг хараат байлгаж чадсан юм. Харин өнөөдөр бол хятад наймаачид ямар ч хориг саадгүйгээр Монголд чөлөөтэй худалдаа наймаа хийж, пүүс компани эрхэлж байна. Тэд хувьсгалын өмнөх арга барилаараа ажиллаж манай түүхий эдийг өөрийн нутаг руугаа шоргоолж шиг зөөсөөр хорь гаруй жил болж байна. Монголчууд бид зам тавьж чадахгүй, барилга барьж чадахгүй, үйлдвэрлэл эрхэлж чадахгүй, өмд оёж чадахгүй гэж үглэсээр л сууна. Гэтэл хятадууд “Бид бүгдийг бүтээнэ, бид бүгдийг сөнөөнө” гэсээр Монголын тал нутгийг бүрхэж эхлээд байгаа. Өөр нэг асуудал гэвэл 19-р зууны эхээр монголчуудын дунд, ялангуяа эрх чөлөөний төлөө тэмцэгчид болон шилийн эрсийн дунд Хятадын шулаач пүүсүүдийн өрийн дансыг устгах явдал газар авсан байдаг.

  • (202.9.46.63)

    2026-02-13

    Гэвч 1920 оноос эхлээд тэр их малнаас нь шилийн эрчүүд хөөж туугаад амар заяа үзүүлсэнгүй. Тиймээс хятадууд өөрийн гэсэн мөрдөгчийг Бээжингээс авчирч тэднийг шилийн сайн эрчүүдийн эсрэг турхирч эхэлжээ. Энэ бүхнээс болж хятад худалдаачдыг хяхан хавчих үзэгдэл Монгол даяар өрнөсөн бөгөөд ямар сайндаа л Богд хааны засгийн газар Япон, Америк, Оросын пүүсүүдийг Да хүрээнд суурьшихад илтээр дэмжиж, харин хятадуудад цаанаа л нэг ёозгүй хандаж эхэлсэн байдаг. Гэсэн хэдий ч хятад худалдаачдыг бүрмөсөн шахан зайлуулж чадсангүй. Харин ч хятадууд үйл ажиллагаагаа улам идэвхжүүлж томоохон яамдад тавьсан өрөө нэхэх болжээ. Энэхүү дарамтаас болж тэр үеийн сайд ноёд хятад пүүсийн эздийн өмнөөс үг хэлж чадахаа байсан бөгөөд харин тухайн үед Да хүрээ болон Богд хааны “Шавь таван аймаг”-т ихэд алдаршиж байсан шилийн хулгайч “Солгой” Пүрэв хэмээх эрээр толгойлуулсан цөс ихтэй, эх оронч сэтгэлгээтэй арав гаруй монгол Хятадын пүүсүүдийг галдан шатааж эхэлжээ. Тухайн үеийн арван тавны цагдаа нар тэдний үйлдлийг зогсоох нь байтугай араас нь огт хөөцөлдөлгүй зөнд нь орхисон гэдэг. “Солгой” Пүрэвийн бүлэглэл нь одоогийнхоор бол “Хөх Монгол”, “Даяар Монгол” хөдөлгөөнийхөнтэй төстэй ч юм шиг. Гэвч энэ хоёр хөдөлгөөнийг хужаа нарт элэг зүрх, ходоод гэдсээ тушаачихсан манай “новшийн” цагдаа нар яг дураар нь тавьж харагдаач. “Солгой” Пүрэв тэргүүтнийг хэд хэдэн хятад пүүс дээрэмдэн тоночихоод байхад тухайн үед Да хүрээний аюулгүй байдлыг хариуцдаг байсан Чин ван Ханддорж хүртэл битүүхэн дэмжиж “Богд хаант улсын иргэн Далхжавын Пүрэв Хятадын пүүсүүдийг галдан шатаасан гэх баталгаа алга” гэж мэдэгдэж байсан гэдэг. Тэгмэгц хятад худалдаачид тусгай бэлтгэгдсэн алуурчдыг Бээжингээс авчирсан байгаа юм. Тэгээд тэд шилийн сайн эр “Солгой” Пүрэвийг элдэв арга хэрэглэн барьж аван хэрцгийгээр хөнөөгөөд толгойг нь шонд өлгөж орхижээ.

  • Зочин (202.9.46.63)

    2026-02-13

    Монгол хүнийг хамгийн ихээр хохироодог байсан хүмүүс бол Хятадын доншуур наймаачид. Тэднээс болж монголчууд хятад хүмүүст дургүйцэх болсон гэхэд хилсдэхгүй. Энэхүү дургүйцэл нь 1921 оны Ардын хувьсгалаар тод илэрч зарим ухуулах хуудаст “Хятадын шунахай худалдаачдаас эх нутгаа цэвэрлэе” гэсэн уриа бичигдэж байжээ. Энэ нь өнөө цагийн Хятадын эсрэг үзэл сурталтай адилхан ч юм шиг. Үнэхээр ч 1920-иод оны үед Монголын дөрвөн аймаг Хятадын өр зээлэнд баригдаж торонд орсон загас шиг амь тэмцэж байлаа. Богд хааны засгийн газар хятад худалдаачдыг янз бүрээр хяхаж хавчиж байв. Жишээлбэл ноёдын хатгаасаар лам нар “Гандангийн ойролцоох Хятадын пүүс дэлгүүрүүд Майдар эргэхэд саад болж байна” хэмээн Богд эзэнд гомдол мэдүүлэхэд эрхэм дээдэс хүсэлтийг нь хүлээж аваад хятад худалдаачдыг Амгаланбаатар хот руу хөөж байсан гэдэг. Одоогоор бол газарт оруулсан хэрэг. Тэгээд наймаачдыг Амгаланбаатар хот руу нүүж очиход газрын татвар гэж нэг худалдаачнаас 600 лан мөнгө авч байжээ. Үүний хажуугаар арван тавны цагдаа нар орчныг бохирдуулсан гэдгээр байсхийгээд л торгодог байж. Тэгсэн хэдий ч хятад худалдаачид ард иргэдийг шулсаар л байв. Одоогоос зуугаад жилийн өмнө монголчууд доншуур хятадуудтай тун дажгүй тэмцэл хийж байсан байгаа биз. Гэтэл өнөөгийн манай төр засаг, хууль хяналтын байгууллагууд, цагдаа нар даварсан хужаа нарын толгойг ёстой илэх шиг болж байгаа. 1920-иод оны үед хятадууд монгол иргэдийн өгсөн түүхий эдийг жинхэнэ цалин цагаан мөнгөөр бус зэс, гуульны холцтой “дуутуур” мөнгөөр сольдог байж. Энэ тухай “Ацаг шүдний зөрүү” уран сайхны кинонд тодорхой гардаг билээ. Ер нь хориод оны үед Монголын зах зээл дээр цэвэр мөнгө үзэгдэхээ байжээ. Хятад наймаачид өөрсдийн оруулж ирсэн бохир мөнгөө иргэдээс буцааж авахаа байснаар монголчуудын дургүйг хүргэж эхэлсэн байна. Мөн тэр үед Дай Шин Хүү-гийн пүүс гэхэд л арван мянга гаруй малаа монголчуудаар хариулуулдаг байж.

  • Зочин (202.9.46.63)

    2026-02-13

    Хятад улс яагаад Өвөр Монголын бүс нутагт Дэлхийн хамгийн том цэргийн хүчийг төвлөрүүлдэг нууцыг дэлгэе. Бээжин хот бол Хятадын зүрх. Гэтэл газар зүйн хувьд Бээжин маш эмзэг байрлалтай. Бээжингээс хойд зүгт Өвөр Монголын хил хүртэл ердөө 150-180 км юм. Хятадын Ардын Чөлөөлөх Армийн хамгийн шилдэг, хамгийн хүчирхэг цэргийн тойрог болох Төв байлдааны тойрог Бээжинг биш, яг Өвөр Монголыг хамгаалж байрладаг. Өвөр Монголын нутагт дэлхийд алдартай Журихэ хэмээх цэргийн бэлтгэлийн бааз бий. Энэ баазад Хятад улс Тайвань руу довтлох, эсвэл дэлхийн супер гүрнүүдтэй байлдах бүх тактикаа туршдаг. Журихэ байхгүй бол Хятадын арми байлдааны чадвараа алдана.Хятадын хамгийн орчин үеийн танк, цөмийн пуужингийн ангиуд Өвөр Монголын тал нутагт байрладаг. Энэ нь хойд зүгээс Оросоос эсвэл Монголоос ирэх аюулаас сэргийлэх биш, харин тэр уудам нутгийг "Цэргийн түшиц газар" болгон ашиглаж буй хэрэг юм. Хятадууд 2000 жилийн турш Цагаан хэрмийг барьсан шалтгаан нь Монголын тал нутгаас ирэх аюулаас айсандаа л тэр. Өнөөдөр Хятад улс тэр "айдас" төрүүлдэг газар нутгийг өөрийн болгож авснаар түүхэндээ анх удаа хойд зүгээсээ айх аюулгүй болсон. Хэрэв Монгол Улс Япон Израил шиг хүчирхэг эсхүл Өвөр Монгол тусгаар байсан бол Хятадын цэргийн стратеги "элгээрээ хэвтэх" байсан. Хэрэв Өвөр Монгол Хятадад тийм ч чухал биш юм бол, яагаад Хятад улс өнөөдөр хамгийн том цэргийн хүчээ байршуулж Өвөр Монголын хэл, соёлыг устгаж, заавал Хятад хэлээр хичээл заах гэж тэгж их улайрч, олон улсын шүүмжлэлийг үл тоон зүтгээд байгаа юм бэ?"