Цахим залиланд өртсөн 11 иргэн 73 сая төгрөгөөр хохирчээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр залилан мэхлэх гэмт хэрэгтэй холбоотой 11 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

Дээрх 11 гэмт хэргийн нийт хохирлын хэмжээ 73 сая орчим төгрөгт хүрсэн байна. 

Иймд залилан мэхлэх гэмт хэрэгт өртөхөөс сэргийлж

  • үл таних дугаараас ирсэн мессэж дэх холбоос дээр дарж нэвтрэхгүй байх,
  • регистрийн дугаар, банкны картын мэдээлэл, нууц үг, баталгаажуулах код зэрэг хувийн мэдээллийг цахимаар дамжуулан өгөхгүй байхыг анхааруулж байна. 

зураг

 

Түүнчлэн томоохон сүлжээ ресторануудын нэрийг ашиглаад “Манайх хямдрал зарласан байна” гэсэн хаяг нэртэй линк байвал дарж орохгүй байхыг сануулж байна.

Санамсаргүй дарж орсон нөхцөлд линк дээр байгаа дансны хувийн мэдээллийг бөглөж болохгүйг онцгойлон анхаарууллаа. Үүнийг бөглөснөөр интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг алдах эрсдэлтэй. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)