Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ
- 2026-03-06
- Нийгэм
- 5

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын тариаланчдын үндэсний холбооны тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүд, болон тариаланчдын төлөөлөлтэй уулзаж, салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.
Тариалалтаас урьтаж салбарын төлөөлөлтэй уулзаж байгаагаа Ерөнхий сайд Г.Занданшатаронцлоод, олон улсын зөрчилдөөнт нөхцөл байдалтай энэ цагт стратегийн бүтээгдэхүүн улаанбуудай, хүнсний ногоо, жимс жимсгэнийн тариалалтад Засгийн газар онцгой анхаарч, дэмжихээ илэрхийллээ. Засгийн газраас татварын тогтвортой орчин бүрдүүлж, улаан буудайн дотоодын зах зээлийг хамгаалах бодлогыг тууштай хэрэгжүүлнэ гэлээ.

Тус холбооныхон хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулал болон бордооны хөнгөлөлтийн санхүүжилтийг хаврын тариалалтаас өмнө шийдвэрлэх, тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалт зэрэг тариалангийн технологит хугацаанд шатахуун, шатах тослох материалын хангамжийг нэмэгдүүлэх, тасалдалгүй нийлүүлэхэд анхаарах, тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай импортоор худалдан авч буй техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэх саналаа илэрхийллээ.
“Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөр, Атрын IV аяны хүрээнд хэрэгжүүлж буй төрийн бодлогын үр дүнд газар тариалангийн салбарын хөгжил урагшилж байна. 2025 онд гангийн улмаас ургац алдсан, гэхдээ энэ жил хангалттай уринш хийсэн, ургац сайн авна гэдэгтээ итгэлтэй байна гэж Сэлэнгэ аймгийн Тариаланчдын холбооны тэргүүн, "Түмэнбут" ХХК-ийн захирал Х.Даваахүү хэллээ.

Энэ онд улсын хэмжээнд 372.7 мянга га-д үр тариа, 16.4 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо,121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.4 мянган га-д тариалалт хийж, 474.8 мянган тонн үр тариа, 180.6 мянган тонн төмс, 273.9 мянган тонн хүнсний ногоо, 287.0 мянган тонн малын тэжээл, 69.1 мянган тонн тосны ургамал хураан авах зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтыг хангахад тариаланчдыг онцгойлон дэмжиж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг болголоо. Тухайлбал, сайн чанарын үрээр хангах, тариаланчдаас 100 мянган тн хүнсний улаанбуудай худалдан авч нөөц бүрдүүлэх, тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлж ажиллахыг даалгалаа. Мөн газар тариалангийн бүсэд газар зохион байгуулалтын төлөвлөгөө гаргаж, малчидтай хариуцлагын гэрээ байгуулах, тариалангийн талбайд мал оруулахгүй байхад анхаарч ажиллахыг орон нутгийн удирдлагуудад сануулав.

Хөдөө аж ахуйн корпорацын өөрчлөн зохион байгуулалтад Монголын тариаланчдын үндэсний холбоо зэрэг мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын ажил хэрэгч саналыг хүлээн авч, хамтран ажиллах шаардлагатайг Ерөнхий сайд хэллээ. Засгийн газраас энэ оны хаврын тариалалтад зориулж 130 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийн хүүгийн татаасыг олгохоор шийдвэрлээд буй юм.


Сэтгэгдэл (5)
"НАЙМАН ШАРГА"-ЫН НУУЦ НОЁНТОН ЛИН ЖАНЬ ДОЛЛАРЫН ХАНШИЙГ МЭДДЭГ БОЛЖЭЭ. (202.9.47.108)
Ченжүүд нь Линь ахаасаа авсан мөнгөө хэзээ ч дансанд байршуулдаггүй аж. Санхүүгийн зохицуулах хороо ч “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүдийг эмх цэгцэнд оруулах гээд чадахгүй. Тагнуулынхан ч шалгаад илрүүлж чадахгүй хэдэн жил өнгөрчээ. Ингэж бодохоор Линь Жан бол монголын хууль хяналтын байгууллагыг ч мухардалд оруулж чадсан нэлээд сүүхэйтэй эр юмсанж. Мөн түүнийг хятадын “Триад” мафийн гишүүн гэж ярих ченжүүд ч байдаг. Эцэст нь хэлэхэд монголын хөх тэнгэрт америк долларын үнийг дураараа өсгөдөг энэ этгээдийг нийслэд хөл тавьсан үед нь хуулийнхан цаг алдалгүй шалгаж, хариуцлагад тооцохыг “Horiotoi. mn” сануулж байна.
"НАЙМАН ШАРГА"-ЫН НУУЦ НОЁНТОН ЛИН ЖАНЬ ДОЛЛАРЫН ХАНШИЙГ МЭДДЭГ БОЛЖЭЭ. (202.9.47.108)
Ингээд монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш хэд дахин буурч, эдийн засаг хямраад эхэлдэг тухай эх сурвалж баталж байна. Монголбанк сүүлдээ учраа олохоо байгаад “Найман шарга” дээрх хэдэн ченжийг дагаад ам.долларынхаа үнийг нэмдэг. Тэрбумтан хятад эр Монголын эдийн засгаар ийнхүү дур зоргоороо баахан тоглож суугааг хууль хяналтын байгууллага, тагнуулынхан анхааралдаа авах цаг болжээ. Ченжүүдийн ярьж буйгаар Лин ах нь сар шинийн үеэр ирж долларын ханшийг өсгөчихөөд явдаг гэнэ. Мөн тэрбээр ес, аравдугаар сард байнга ирдэг тухай түүнийг мэдэх ченжүүд ч ярьж байлаа. Энд нэг зүйлийг онцлоход “Найман шарга”-ын том ченжүүд нөгөө Лин Жаниас мөнгө авсан өгсөн талаар нэг ч тэмдэглэл хөтлөдөггүй. Энэ тухай Лин Жань ч хатуу хориглодог бөгөөд, ченжүүдтэй уулзахдаа гар утсаа унтрааж, хувцас хунараа нэгжүүлэн гаалийн үзлэгээр орж байгаа юм шиг л сүрийг үзүүлнэ. Үүнээс болоод ЭЦГ-ын “ЭЗГХТ” хэлтэс, тагнуулынхан мөнгө угааж буй хэргээр шалгаад юу ч олж долоодоггүй. Тэд хэдэн төгрөгтэй байж байгаад хэд болгоод байгааг хянах ямар ч боломжгүй. Хятад эрээс мөнгө аваад байгааг мэдээд байгаа мөртлөө шууд бэлнээр авчихаж байгаа болохоор ямар ч баримт байхгүй.
"НАЙМАН ШАРГА"-ЫН НУУЦ НОЁНТОН ЛИН ЖАНЬ ДОЛЛАРЫН ХАНШИЙГ МЭДДЭГ БОЛЖЭЭ. (202.9.47.108)
Хятад тэрбумтан “Тэр мөнгийг нь би тэдэн төгрөгөөр худалдаж авна. Тэгэхээр нэг ам.доллар тутмаас та нарт тэдэн төгрөг унана” гээд хэлчихдэг. Монголын том ченжүүд бас Банк бусынхан маргаашийн ашгаа бодоод бүх ам.долларыг худалдаж аваад хятад боссдоо өгнө. Нөгөө хятад эр ашиг өгөхөөс гадна өөрт нь сайн үйлчилсэн монголчуудад зүв зүгээр гар мөнгө гэж зуутын боодол доллар тарааж, секс нь таалагдсан бол охиддоо 1-2 өрөө байрхудалдан авч өгсөн яриа ч байдаг. Харин Лин Жань ууртай, бухимдалтай байх үедээ “Найман шарга” захыг долларын хомсдолд оруулчихна. Энэ үед Монголбанкнаас арга хэмжээ аваад интервэнц хийгээд ам.доллараа хямд үнээр гаргадаг. Тэрийг нь Лин Жань бас л худалдаад авчихдаг. Ингээд хүссэн хүсээгүй ам.долларын үнэ ханш нэмэгддэг юмсанж. Дараа нь худалдаж авсан ам.доллараа үнэ нь хөөрөгдөөд нэмэгдсэний дараа бага багаар ченжүүдэд зараад суугаад байдаг. Нэг үгээр Линь болон түүнийг тойрон хүрээлсэн мөнгө угаагчид албаар зохиомол хомсдол бий болгож, үнэ хөөрөгдсөн ч энэхүү хужаа тэрбумтанд ямар ч алдагдалгүй. Харин ч ашигтай дүн гарна. Ченжүүд мөнгө л олж байвал ард иргэд хөөрөгдсөн үнээр валют худалдаж авах эсэх нь хэнд ч хамаагүй.
"НАЙМАН ШАРГА"-ЫН НУУЦ НОЁНТОН ЛИН ЖАНЬ ДОЛЛАРЫН ХАНШИЙГ МЭДДЭГ БОЛЖЭЭ. (202.9.47.108)
Тагнуулын ерөнхий газраас “Найман шарга” валют арилжааны төвийн зургаан ченжийг саатуулж, хэдэн сараар байцаалт авсан боловч тэд “Линь ах, том ах”-ынхаа талаар ам нээгээгүй гүрийжээ. Ченжүүдийг хятад эр удирддаг талаар захын хурган ченж нь “Лин Жанийг мэдэлгүй яахав, өнгөрсөн есдүгээр сард ирчихээд энэ хавиар юань, долларыг баахан бужигнуулчихаад явсан ш дээ” гэж байх юм. 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл доллар өссөн нь Лин Жаньтай холбоотой гэх ченжүүд ч байна. Америк долларын үнэ ханш нэмэгдэж байгаатай холбоотойгоор төр засгаас хий хоосон хөөрөгдөл бий болгохгүй гэж хэрэндээ л анхаарч, тодорхой шат дараалсан ажлуудыг хийдэг. Даанч үр дүнд хүрдэггүй. Гэтэл Линь Жань Улаанбаатар буугаад ганц хуруугаа доёлзуулахад нь долларын ханш хорь, гуч тавин төгрөгөөр өдөртөө нэмэгддэг болжээ. Хятад тэрбумтан хүрээд ирэхээр л валютын нөөц хомсдож, үнэ ханш нь нэмэгдэнэ. Нэг үгээр монголын толгой ченжүүд нь Лин Жаний хүсэл сонирхлоор ажилладаг болж. “Найман шарга” валютын ченжийг бүрэн хяналтандаа оруулж, эдийн засгаар тоглож буй хужаа тэрбумтныг Улаанбаатарт байх хугацаанд манай мөнгө хүүлэгчид, том ченжүүд байрлах буудал, харуул хамгаалалт, хүүхэн шуухан зэргийг нь хүртэл бэлдэж өгдөг аж. Лин Жань нь хүүхэнд нугасгүй эр тул түүнд зориулан залуухан охид хүүхнүүдийг ч “Найман шарга” валютын толгой ченжүүд уралдан олж өгдөг. Хоёр гурав хоног наргиж цэнгэсэн Лин Жань өөрийн цэргүүддээ “Та нар урд өдөр нь хураагдсан бүх валютыг худалдаж аваад ир” гэж үүрэгддэг.
(202.9.47.108)
"НАЙМАН ШАРГА"-ЫН НУУЦ НОЁНТОН ЛИН ЖАНЬ ДОЛЛАРЫН ХАНШИЙГ МЭДДЭГ БОЛЖЭЭ “Найман шарга” валют арилжааны захын ард нууц ноёнтон нь БНХАУ-ын нэгэн иргэн Лин Жань гэгч жар гаруй насны тэрбумтан эр байдаг аж. Тэр хятад эр дуртай цагтаа монголд нисч ирээд хар зах дээр валютын ханшийг дээш доош нь болгон хэлбэлзүүлж, Монголын эдийн засгаар тоглоод буцдаг. Мэдээж түүний гар хөл бологсод нь “Найман шарга” валют арилжааны төвийн том ченжүүд аж. Валют арилжааны зах дээр жижиг, дунд том гэсэн гурван төрлийн ченжүүд байдаг. Жижиг буюу хурган ченжүүд нь хиртэй хэдэн төгрөг багцалж атгачихаад “Доллар юань авна шүү?” хэмээн гудамжинд яваа хүмүүсийг ээрүүлддэг бол дунд, төлгөн ченжүүд нь өөрсдийн гэсэн валют солих жижиг амбаар, нүхнүүдтэй. Харин том ченжүүд нь дунд, жижиг ченжүүддээ олон зуун сая төгрөг зээлүүлчихээд “Найман шарга” захын ойролцоо ресторан, бааранд виски шимж, зээлдэгч нараа хянаж сууж байна. Тэгтэл үе үе том ченжүүд хөдөлгөөнд орцгоон машин тэрэг, хүн хүч дайчлан сандралдан “Линь ах, том ах ирлээ” гээд л бөөн юм болдог аж. Тэр үед мөнөөх Монгол Улсын эдийн засгаар тоглож, долларын ханшийг дээш доош хөөргөдөг Лин Жань хүрч ирдэг байна. Нэг үгээр манай валютын том ченжүүдийг хятад тэрбумтан атгаж, гарынхаа аясаар базаж суусаар чамгүй хэдэн жил өнгөрчээ. Валютын үнийн өсөлтийг нэгэн хятад эр удирдаж төрийн мөнгө угааж байхад манай Тагнуулын байгууллага чив чимээгүй суудаг нь гайхалтай. Хэдэн жилийн өмнө ЭЦГ-ын Эдийн засгийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс гүйцэтгэх ажиллагаа явуулахад яалт ч байхгүй Лин Жань гэгчээс шалтгаалан доллар савлаж байдаг нь тогтоогджээ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос ч хэд хэдэн удаа хяналт шалгалт хийгдэж энэ талаар ноцтой баримт олсон байна.