Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхлоо илэрхийлэв
- 26 мин
- Нийгэм
- 0

Уулзалтаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх, тэр дундаа парламент хоорондын харилцаа, найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов.
Мөн худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсаас Япон Улсад чиглэсэн экспортын хэмжээг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахын зэрэгцээ боловсрол, хүний нөөцийн хөгжлийн чиглэлд хэрэгжиж буй MJEED, KOSEN төслүүдийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх асуудлыг хөндлөө.
Монгол иргэдийн Япон Улсад зорчих нөхцөлийг үе шаттай хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллахын чухлыг мөн онцоллоо.
Ирэх 2027 онд Монгол, Япон хоёр улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо. Энэхүү түүхэн ойг хоёр орны найрамдал, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх шинэ боломж болгон өргөн хүрээнд тэмдэглэх талаар санал солилцлоо.

Мөн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааны эргэлт, түүний дотор Монгол Улсаас Япон Улс руу чиглэсэн экспортын бараа бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад ач холбогдол өгч байгааг тэмдэглэв. “Инженер, технологийн дээд боловсрол” (MJEED), “Япон загварын инженер, технологийн дээд боловсролоор дамжуулан инженер бэлтгэх орчныг сайжруулах” (KOSEN) төслүүдийн хүрээний хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, Монгол иргэд Япон Улсад зорчих нөхцөлийг үе шаттай хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллахыг хүслээ.

Сэтгэгдэл (0)