Робот элсэлтийн шалгалт өгнө

 

        Хятадын Сычуанийн робот үйлдвэрлэгч компаниас хий-мэл оюун ухааны хөгжилд хувьсал авчирсан бүтээл гаргахаа мэдэгджээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр тус үйлдвэрийн бүтээсэн робот 2017 онд Бээжингийн их сургуульд элсэх математикийн шалгалтад оролцох аж. Энэхүү роботын онцлог нь багшийн заасан хичээлийг мэдлэг болгон хуримтлуулж, дадал туршлагыг механикаар сурахад оршино. Мөн сурагчдын гараар бичсэн эх бичвэрийг маш оновчтой цуглуулж, автоматаар танин эмхэтгэх чадвартай юм. Эх сурвалжид мэдээлснээр робот их сургуулийн элсэлтийн шалгалтад оролцохоор болсон нь хиймэл оюун ухааны хөгжлийн төслийн нэг хэсэг юм байна. Энэхүү төсөл нь БНХАУ-ынXIII таван жилийн төлөвлөгөөнд багтжээ.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)