“Allo” аппликейшнийг танилцууллаа

 

        “Google” компани энэ сарын 18-нд болсон технологийн уулзалтын үеэр “Allo” аппликейшнийг танилцуулжээ. Уг аппликейшн нь “Apple” компанийн сиритэй адил хиймэл оюун ухаантай гэнэ. Хүссэн асуултаа асууж, нийтийн яриандаа оруулж дуртай сэдвээрээ ярилцах боломжтой. Мөн үзвэрийн тасалбар болон зоогийн газарт захиалга өгөх гэх мэт үйлчилгээний өргөн цэстэй юм байна. Үүнээс гадна хэрэглэгчийн илгээсэн зураг, зурваст дүгнэлт хийж хариу өгөх боломжтой аж. Тодруулбал, найзаас тань ирсэн захидалд хэрхэн хариулахыг уг аппликейшн санал болгоно. Түүнчлэн хэрэв та ази хоолны зураг хэн нэгэнд илгээсэн бол хормын дотор ойролцоох зоогийн газрын мэдээллийг илгээх аж. Компани аппликейшний нууцлалд голчлон анхаарсан бөгөөд бүртгүүлэхэд цахим хаяг шаарддаггүй, хэрэглэгчийн хувийн мэдээллийг хадгалахгүй юм байна. Уг аппликейшний олон нийтэд танилцуулах өдөрлөгийг хийх хугацааг хараахан товлоогүй бөгөөд энэ зундаа багтан гаргах төлөвлөгөөтэй байгаа аж.

 

А.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (46.161.9.20)

    2017-07-10

    wh0cd926877 provera tretinoin cream 0.1 cymbalta 30mg

  • (46.161.9.20)

    2017-05-23

    wh0cd6635373 Cialis Cost

  • EXDHzGwz (46.161.9.32)

    2016-10-31

    DVb1DT xomssrbpioit, [url=http://zanzzieepnro.com/]zanzzieepnro[/url], [link=http://drvhhmqexwee.com/]drvhhmqexwee[/link], http://wjutkuailast.com/