Хятадад түгжирдэггүй автобус анх удаа туршлаа

Хэдхэн сарын өмнө Бээжингийн үзэсгэлэнд загварыг нь үзүүлж байсан, олны дунд “алцгар автобус” нэр авсан бүтээл бол TEB (Transit Elevated Bus) гэх нийтийн тээврийн хэрэгсэл юм.

Зохион бүтээгчид нь замын бөглөрлийг шийднэ гэж үзэж байгаа TEB нь замын хоёр эгнээний дээгүүр өргөгдөж явдгаараа онцлог. 

Автобус 22 метр урт, 7,8 метр өргөн. Автобусны дээд давхарт 300 зорчигч суух, зогсох боломжтой гэнэ. Суудлын автомашин автобусыг тойрч гаралгүйгээр шууд доогуур нь нэвт гарч, хөдөлгөөнөө хэвийн үргэлжлүүлэх боломжтой билээ. 

Харин аюулгүй байдлын үүднээс унадаг дугуй, мотоциклыг автобусны доогуур шууд гарахыг хоригложээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)