Хэрэглэгчид IPhone 8-ыг хүлээж эхэлжээ

 

        Технологийн тэргүүлэгч “Apple” компани шинэ загварын IPhone 7 болон IPhone 7 Plus гар утсаа албан ёсоор танилцууллаа. Энэ оны хамгийн их хүлээлттэй уг гар утсыг чихэвчний оролтгүй гэх таамаг технологи сонирхогчдын дунд тархаад байсан нь ийнхүү батлагдлаа. Airpods гэх ямар ч утасгүй чихэвчийг 159 ам.доллароор худалдан авах бөгөөд цэнэглэгчийн оролтоор дамжуулж холбох аж. Гар утас 4.7 болон 5.5 инчийн өргөн дэлгэцтэй, A10 Fusion процессортой. Багтаамжийн хувьд 32 GB тул дуу, бичлэг, зураг гээд хэрэгтэй бүхнээ дүүрчихвий гэж санаа зоволтгүйгээр суулгах боломжтой болжээ. Бусад ухаалаг гар утаснаас ялгарах гол онцлог нь шөнийн цагаар зураг дарахад илүү тод бөгөөд чанартай гарах зургаан төрлийн чадамжтай ленз суулгаж өгсөн байна. Усан доор ч 4K нягтаршилтайгаар чанартай бичлэг хийх боломжтой болсон нь гар утсаараа бичлэг хийж цахим хуудсанд байршуулах дуртай залуусын хувьд хамгийн том шинэчлэл гэж хэлж болно. Алтлаг болон сарнайн ягаан, саарал, хар, гүн хар өнгөний шинэ сонголттойгоор худалдаалах уг гар утасны урьдчилсан захиалгыг энэ сарын 9-нөөс авах гэнэ. Түүнчлэн IPhone утсанд дуртай хэрэглэгчдийн дунд хүлээлт хэдийн үүсч эхэлжээ. Тодруулбал, ирэх 2017 онд тус утас зах зээлд нэвтэрсний 10 жилийн ой тохиож байгаа тул хамгийн том тэсрэлт IPhone 8 байх болно гэх хэрэглэгч олон байгаа юм.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)