Анхны нисдэг автомашиныг 2018 онд худалдаанд гаргана

 

        Автомашин үйлдвэрлэгч “Форд” компанийн үүсгэн байгуулагч Хенри Форд 1940 онд “Миний хэлснийг тэмдэглэж ав. Ирээдүйд онгоц, автомашины завсрын нисдэг автомашин гарах болно. Одоо инээдтэй санагдаж байж болох ч ирээдүйд бодит болно” гэж хэлж байсан гэдэг. Тэгвэл одоо цагт уг зөгнөлийг бодит болгохоор технологийн салбарын тэргүүлэгч компаниуд нисдэг автомашины патент эзэмшигч болохоор өргөдөл гаргах болжээ. Дэлхийн анхны нисдэг автомашиныг гаргахаар Словакийн “АероМобил” компани дөрөв дэх шатны туршилтын ажилдаа орсон байна. Компанийн төлөөлөгчийн мэдэгдэж буйгаар автомашиныг 2018 онд зах зээлд нэвтрүүлэх аж. Уг автомашин нь зургаан метр урт далавчтай, нэг хөдөлгүүртэй, хийн түлшээр ажилладаг, нисгэгч болон зорчигчийн хоёр хүний суудалтай юм байна. Үнийн ханш тодорхойгүй байгаа бөгөөд 160-200 км/ц-ийн хурдтай нисэх боломжтой гэдгийг компанийн зүгээс онцолжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)