Сурагчид өвөл хэд хоног амрах вэ

 

        Дэлхийн улс орнууд ерөнхий боловсролын сургуулиудынхаа хичээлийн бүтцийг өөрийн орны газар, зүй, байгаль цаг, уур, нийгэм, эдийн засаг, хүнийхээ физиологийн онцлогийг харгалзан үзэж олон жилийн судалгаан дээрээ суурилан гаргадаг. Манай улс мөн адил өөрийн ард түмний амьдрал, ахуйн онцлог, хот хөдөөгийн ялгаатай байдал, боловсрол сургалт, эрүүл ахуйн шаардлага, эцэг эх, асран хамгаалагчид, багш, боловсролын ажилтнуудад үүсэж болох хүндрэл, бэрхшээлүүд, болон бусад дээр дурьдсан олон хүчин зүйлсийг харгалзан үзэж, аймаг орон нутаг, бүхий л ерөнхий боловсролын сургууль, боловсролын мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтэд үндэслэн, амьдралд аль болохоор нийцүүлэн 2016-2017 оны хичээлийн жилийн бүтцээ хийсэн. Хичээлийн жилийн бүтцэд хичээлийн жил хэдэн улиралтай байх, тухайн бага, дунд, том ангиасаа хамаараад улиралд хэдэн долоо хоног хичээллэх, хэдэн хоног амрах, хичээлийн жилийн эхлэх дуусах хугацаа ордог. Сүүлийн жилүүдэд хичээлийн жилийн бүтэц тодорхой, тогтвортой бус, шинжлэх ухааны үндэслэл багатай, үзэмжээр явж байсан нь сургалтын үйл ажиллагааг хэвийн хангах, сургалтын чанарт сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, хүүхдийн ой санамж, тогтоолт, амьдралын хэмнэл алдагдах, тогтворгүй, анхааралгүй болгох, цаашлаад хүүхдийн эрүүл мэндэд ч нөлөөлөхөд хүргэж байсан. Хичээлийн жилийн бүтцийн гол анхаарал татдаг хэсэг бол улирлын амралтааар хүүхдүүд маань хэдэн хоног амрах вэ, зуны амралт хэзээ эхлэх вэ гэдэг асуулт байдаг. Монгол улсад сургууль үүсэн хөгжиж эхэлсэн цагаас бид хичээлийн жилээ 9-р сарын нэгнээс эхэлж хэвшсэн учир хүн болгон мэддэг, хүлээн зөвшөөрсөн бас хүсэн хүлээсэн өдөр байдаг. Харин хичээлийн жилийн дуусах өдөр тогтмол, тогтвортой биш байсаар удаж байна. Монгол орон нь дөрвөн улиралтай, улирал болгон нь өөрийн өнгө үзэмж, онцлогтой тэр нь ахуй амьдралтай нь уялдсан, нүүдэлчдийн хэв маягаар амьдарч ирсэн ард түмэнд цэцэг навч дэлгэрэн, усны шуувууд ганганаад ирэхээр сэтгэл тогтож нэг байрандаа байх нь монгол хүний заяамал онцлогт төдийлөн нийцдэггүй. Хүүхдүүд, төдийгүй эцэг эхчүүд маань зуны дэлгэр цагт хөдөө гадаа явж, үр хүүхдээ цагаан идээ, эрүүл байгальд гарган, дараачийн хичээлийн жилд эрчтэй, эрүүл саруул орох бэлтгэлийг нь хийхийг эрмэлздэг. Хүүхдүүдээ эрт амрааж, эрүүл агаарт эртхэн гаргахын тулд улиралын амралтын хоногийг жилийн хичээлийн хоногуудтай уялдуулан тооцоолох шаардлагатай. Манай орны хувьд бага ангийн хүүхдүүд жилд 32 долоо хоног, 3-5 ангиуд 33 долоо хоног, 6-12 ангиуд 35 долоо хоног хичээллэх ёстой. Ихэнх улс орнуудад хичээлийн жилийн хичээллэх хоног 40-42 долоо хоног байдагтай харьцуулах юм бол манай хүүхдүүд харьцангуй бага хичээллэж байгаа нь харагдаж байна. 2014-2015, 2015-2016 оны хичээлийн жилүүдэд улирлын амралтыг хөдөө хотод ялгаатай, хоёрдугаар улирлын амралтаар 5 долоо хоног амрахаар хийсэн байсан.Энэ нь хичээлийн жилийн хугацааг зургаадугаар сарын дунд хүртэл сунгаж байсан нь хүүхдүүдийн идэвхи, эрч хүч нь буурч, багш нарын ч эрч хүч алдагдаж зүгээр цаг өнгөрөөх хэлбэрт оруулж, эцэг эхчүүд нь өвлийн удаан хугацааны амралтын үеээр ажлаа таслах, ажлаасаа чөлөө авах, хүүхдүүд уйдах, том ангийн хүүхдүүд гадуур дэмий сэлгүүцэж өвчин эмгэг авах, хэрэг төвөгт орооцолдох асуудлууд гарч, ялангуяа дөнгөж сурсан зүйлээ мартаж, дахин эхнээс нь зааж байсан нь амьдрал дээр учир дутагдалтай хуваарилалт байсныг нотолсон болно. Энэ хичээлийн жилийн хуваарилалтыг хийхдээ хичээллэх хугацаа нь сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүрэлцээтэй, хичээлийн жилийн эхлэх дуусах, амрах хугацаа улсын хэмжээнд ижилхэн байхаар хийгдсэн. Нийт хичээлийн үргэлжлэх хугацаа улирлын амралтыг оруулаад бага ангийн хүүхдүүдэд 39 долоо хоног буюу 5-р сарын хорин дөрөвний өдөр, 3-5 ангийн хүүхдүүдэд 40 долоо хоног буюу 5-р сарын гучинд, 6-12 ангийн хүүхдүүд 41 долоо хоног буюу 36-р сарын долоонд хичээл нь тарахаар хийгдсэн. Энэ нь түрүү жилүүдийнхээс 7-10 хоногийн өмнө амрах боломжтой болж байна. Зунжин амарсан мөн хүүхдүүдийн маань хичээл ойлгох, тогтоох чадвар намартаа илүү байдаг учир нэгдүгээр улирлын амралтыг хот, хөдөөгүй адилхан нэг долоо хоног байхаар хийсэн. Түрүүнд нь хоёр долоо хоног амардаг байхад дөнгөж цагаан толгойгоо нүдлэж эхлэж байгаа зургаан настай хүүхдүүд маань хичээлээ мартах, хэмнэл нь алдагдаж байсан учир дахин заах, хэвшүүлэх гээд шинээр заах хичээлийн оронд хуучнаа давтан асар их цаг, энергийг илүү зардаг байсан. Харин өвлийн амралтыг анги, хот, хөдөөгийн түвшинд ялгавартай хийж өгсөн нь тухайн амьдралын нөхцөлд илүү нийцэхүйц болсон гэж үзэж байна. Хотын хүүхдүүдийн хувьд 1-5 ангийн хүүхдүүд хоёрдугаар улиралд 7 долоо хоног хичээллээд 3 долоо хоног амрах, 6-12 ангийн хүүхдүүд 8 долоо хоног хичээллээд 2 долоо хоног амрах, харин хөдөөд 1-5 ангийн хүүхдүүд 2 долоо хоног, 6-12 ангийн хүүхдүүд 1 долоо хоног амрахаар хичээлийн бүтэц хийгдсэн нь хот хөдөөгийн цаг агаар, амьдралын хэв маягтай уялдаатай юм. Хотод эд хүйтний үеэр хүүхдүүд гэртээ байх нь ханиад томуу хүрэх, даарч хөрөхөөс болгоомжлох, аливаа осол аваараас сэргийлнэ. Харин хөдөөгийн хүүхдүүдийн амралтыг долоо хоногоор богиносгон хаврын улирлын амралтан дээр нэмж олгосон нь орон нутгийн онцлогтой холбоотой юм. Хаврын амралтыг хотын 1-5 ангийн хүүхдүүдэд 9 долоо хоног хичээллээд 2 долоо хоног амрах, 6-12 ангийн хүүхдүүд 9 долоо хоног хичээллээд мөн хоёр долоо хоног дээрээс нь хуулиар заагдсан цагаан сарын 3 хоногийг нэмж амрахаар хуваарилсан. Хөдөөгийн хүүхдүүдийн хувьд хаврын улиралын амралтыг хотын хүүхдүүдтэй адил амрахаас гадна цагаан сар хэзээ тохиож байгаагаас хамааран тэр үед нь нэмж долоо хоног амрахаас гадна хуулинд заагдсан амралтын гурав хоногийг нэмсэн. Ингэснээр өргөн дэлгэр болдог монголчуудын маань уламжлалт баяр ёслолыг гэр бүлээрээ өнөр өтгөн тэмдэглэн өнгөрөөх, мөн мал төллөлтийн үед үр хүүхэддээ санаа зоволтгүй, харин ч бүүр хүүхдүүд нь эцэг эхдээ туслан дэм болох, эцэг эхчүүдийн явдал суудлыг багасгах, хаврын улиралд хүний бие ядарч туйлдах нь амархан байдаг учир амрах, дахин эрч хүчээ авах боломжийг олгож байгаа юм. 31-р долоо хоногийг буюу гуравдугаар улиралын амралтын хоёр дахь долоо хоногийг 29-р долоо хоног руу татах эрхийг аймаг орон нутагт нь өөрийн онцлогтойгоо нийцүүлэн хийх эрхийг олгосон болно. Ихэнх олимпиад, уралдаан тэмцээнүүд гуравдугаар улиралын хоёр дахь долоо хоногт нэг өдөр, нэг цагт улс даяаар явагддаг учир хөдөлгөөнгүй байх нь зүйлтэй юм. Дөрөвдүгээр улиралд 1-2 ангийн хүүхдүүд маань 7 долоо хоног, 3-5 ангийн хүүхдүүд 8 долоо хоног, 6-12 ангийн хүүхдүүд 9 долоо хоног хичээллээд хүсэн хүлээсэн урт хугацааны зуны амралтаа эрт эдлэх, амрах боломж бүрдсэн. Дээрх амралтуудаас гадна хэрэв Улсын онцгой байдлын газраас хуулийн дагуу онц байдал зарласан тохиолдолд БСШУСЯ шийдвэрийг гүйцэтгэж хичээлийг түр завсарлуулах эрхтэйг хэлэхэд илүүдэхгүй байх. Шинжлэх ухааны үндэслэлтэй, амьдралд ойртуулсан, өөрийн орны онцлогийг харгалзсан цаашид тогтвортой мөрдөгдөх хичээлийн хуваарийг Та бүхэндээ мэдээлэл болгон хүргэж байна.

 

Ж.ЦОЛМОН , АУ-ны доктор, профессор

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (14)

  • nana (93.103.219.152)

    2016-11-22

    nice

  • zochin (180.149.93.14)

    2016-11-22

    Erenkhii bolovsroliin surguuliin hicheelliin tereliig tsoolj, gol gol heden hicheeliig oruulmaar bna, Jishee ni 11-r angiin huuhed 17 turliin hicheel uzej bn, iim ih hicheel huuhdiig zalhaaj, sonirholgui bolgoj bnaa, angiaraa muu garah uzegdel odoo heviin uzegdel bolj bn shu, bagsh nar ni zaaj chadahgui bga yumuu, ene olon huuhed suraghgui bn gej yu bhav, bidnii ireedui unheer hund bnaa, anhaaraldaa avaarai

  • Сэтгүүлч (103.229.123.196)

    2016-11-22

    Жинхэнэ өндөр боловсролтой,ёс зүйтэй ховорхон эмэгтэй эрдэмтэн дээ. Төрөлхийн зан хүмүүжил сайтай, улс төрд ч өөрийн орон зайг эзэлсэн, илүү дутуу маскгүй хүн. Нэг ч гэсэн ийм хүн байгаа нь цөөхөн монголчуудын бахархал. Эрүүл мэндийн сайд өлхөн хийх байсан. Сайхан ч гэр бүл. Оч мундаг дипломатч. Цолмон бидэнтэйгээ л хамт байвал их хэрэгтэй юм шүү дээ. Монгол хүүхдүүд хамгийн гол нь зун сайн амрах хэрэгтэй. Харин өвөл сургуулиас хол байвал эрсдэл ихтэй. Малд явж байгаад төөрөх, хөлдөх гээд илүү хэцүү. Судалгааны сайн өгүүлэл бичсэн байна. БСШУС-ын сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа хүн шүү дээ. Бие биен гутааж амжина, харин хайрлаж хүндэлж амжихгүй.

  • ганганаад???? (77.20.104.47)

    2016-11-22

    Монгол орон нь дөрвөн улиралтай, улирал болгон нь өөрийн өнгө үзэмж, онцлогтой тэр нь ахуй амьдралтай нь уялдсан, нүүдэлчдийн хэв маягаар амьдарч ирсэн ард түмэнд цэцэг навч дэлгэрэн, усны шуувууд ганганаад????????? ирэхээр сэтгэл тогтож нэг байрандаа байх нь монгол хүний заяамал онцлогт төдийлөн нийцдэггүй. - See more at: http://www.unen.mn/content/68766.shtml?alias=2#sthash.mFwjPeQX.dpuf

  • zochin (103.212.118.13)

    2016-11-21

    zugeer l baga dund angiin suragchidiig dulaanii ulirald hicheelluulye;darga nart surguulid surdag gants huuhdees oor huuhed baihgui dandaa mashinaar surguulidaa hurguuldeg bolohoor asuudal baiddaggui tegeed engiin ardiin huuheduud tedend hamaagui bolohoor huuchin hotsrogson sistemeesee salahgui ba osoo bolieo huuheduudiin eruul mend mash chuhal ba eruul bie saruul uhaantai huuheduud l suraltsah husel duuren baina shuu dee zun hicheelluulye etseg ehchuudee ontsgoi anhaaraarai huuheduudiinhee toloo shuu dee

  • Д.Ганхуяг 99116570 (202.179.23.157)

    2016-11-21

    Зөв санаа байна. Дэд сайдаар ажиллахдаа Ламбаагаас л дээр байсан. Ламбаа харин их шохоорхдог боловч хавтуулаагүй юм гэсэн шүү.

  • Зочин (103.57.92.236)

    2016-11-21

    Энэ одоо нөхөрөө дагаа зайлах хэрэгтэйштээ. Энэ авгайг нийгэм хүлээж авдаггүй юм байналээ. Өөрөө мэдрэх хэрэгтэй. Төрийн сайд гэхээс илүү ,,,

  • (103.10.22.55)

    2016-11-21

    9 сарын нэгэн 4 дэхэд таарсан гээд улирлын амралт 4 дэхэд эхэлдэг тэнэг хуваарь хөдөөгийн хүүхдүүд 2 өдөр хичээлдээ суухуу эсвэл тасалах уу амьдрал мэддэгүй нөхдүүд ээ

  • Д.Ганхуяг 99116570 (202.179.23.183)

    2016-11-21

    Энэ уг нь боловсролтой, ухаалаг, шинэлэг сэтгэлгээтэй эмэгтэй байтал яагаад ЭМЯ-ны сайд болгоогүй юм бол?? Одоогийн сайдаас тохиой илүү л хүн гэдэг нь тодорхой байна шүү дээ. Өөрийн итгэлтэй хүнээ тавинаа гэдэг энэ зарчим нэг л бишээ. Ямар айлын гал тогоо биш шүү дээ.

  • (66.181.190.107)

    2016-11-21

    ЗӨВ ШҮҮ

  • (139.5.218.234)

    2016-11-21

    Зун хичээллээд өвөл амардаг байж болохгүй юу

  • zochin (202.179.23.23)

    2016-11-21

    Arai anagaahiin rector boloh geed bgaa yum u. Yu hiisen gej professor av aa be. Nohor ni elchin boloo bij dee. Anagaah dampuurchee

  • зочин (202.179.23.23)

    2016-11-21

    Энэ хун ямар мэргэжилтэй юм бэ. Нохор нь элчин болоо биз дээ. Одоо арай ректор болно гээд бгаа юм уу. Анагаах ч дампуурчээ

  • Mongol (119.40.100.222)

    2016-11-21

    yamar oilgomjgui bichdeg um be? zugeer husnegteer haruulj boldoggui um uu