Хөшигийн хөндийн нисэх буудал 2018 онд зорчигчдоо хүлээн авна

Хөшигийн хөндий олон улсын шинэ нисэх буудлыг гэрээний дагуу Японы талын гүйцэтгэгч “Мицубиши Чиёода” компани өнгөрсөн нэгдүгээр сард Зам тээвэр, хөгжлийн яаманд хүлээлгэн өгсөн. Улсын комисс шалгалтаар гарсан зөрчлийг шалгалтын явцад арилгаж, Хөшигийн хөндий нисэх буудлын төв барилга байгууламжийг хүлээн авсан. Гэхдээ зарим зөрчлийг дулааны улиралд хийх шаардлагатай учраас түр хойшилсоныг албаныхан онцоллоо.

Урьдчилсан тооцоогоор Хөшигийн хөндий олон улсын нисэх буудлыг 2018 оны тавдугаар сард бүрэн ашиглалтад оруулж зорчигчид хүлээн авахаар төлөвлөжээ. Барилга байгууламжийг нислэгийн үйл ажиллагаанд бэлдэх, тоног төхөөрөмжийг суурилуулах, турших, байгууламжийг тохижуулах, хэрэглэгчдэд үйлчлэх цэгүүдийг тогтоох зэрэг ажил төлөвлөгөөний дагуу өрнөж байна.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин