Нийтийн тээврийг 100 хувь газын системд шилжүүлнэ

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү тэргүүтэй албаны хүмүүс энэ сарын 15-нд Сонгинохайрхан дүүргийн ард иргэдтэй уулзлаа.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү: “Нийслэл Улаанбаатар хот 2017 онд 660 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг үйл ажиллагааны зардалд тусгасан. Энэ хүрээнд хамгийн эхэнд хэд хэдэн томоохон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. 2017 оныг “Эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Нийтийн тээврийн салбарт гурван сарын хугацаанд судалгаа хийж, 100 хувь картаар зорчих системд нэвтрүүллээ. Иргэдийн хувьд картаар зорчих болсонд ам сайтай байна. Картын борлуулалт нэмэгдэж байна. Үүнийгээ дагаад ухаалаг системийн энэ ажил сайжрах боломжтой гэж үзэж байна. Цаашдаа бид бүхий л төлбөрийн хэрэгслүүдээр автобусанд зорчих боломж болоод орон нутгаас ирсэн иргэдэд зориулсан нэг удаагийн карт гаргах талаар судалж байна. Мөн нийтийн тээврийг 2 жилийн дотор 100 хувь газын системд шилжүүлэхээр ажиллаж байна” хэмээлээ.

Б.Саруул

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.126.89.157)

    2017-04-21

    Зөв зөв