“Samsung” шинэ ухаалаг утас ”Galaxy Note 8”-аа танилцуулав

 

Өнгөрсөн лхагва гаригт Нью-Йоркт “Samsung” корпораци шинэ "Galaxy Note 8" ухаалаг утсаа танилцуулсан талаар ТАСС агентлаг мэдээлжээ. Энэхүү ухаалаг гар утас нь “Galaxy S8”-тай ижил нугардаг ч илүү том буюу 6.3 инчийн "Amoled" дэлгэцтэй, хос камертай, “Snapdragon” процессор болон 6GB RAM, 64GB багтаамжтай юм байна. "Galaxy Note 8" нь “Samsung”-ийн гол нэрийн бүтээгдэхүүн “Galaxy S8”-тай харьцуулахад илүү том дэлгэц, илүү дэвшилтэт функцүүдтэйгээрээ давуу талтай аж.

“Samsung” корпорациас “Хамгийн гол нь өмнөх цэнэг хураагуурын асуудал дахин давтагдахгүй" гэж мэдэгджээ. Note загварын энэхүү цуврал бүтээгдэхүүнээ “Samsung” ирэх есдүгээр сарын 15-наас олон улсын зах зээлд гаргах юм байна. Үнийн хувьд өмнөх загвар болон "iPhone 7"-оос арай үнэтэй буюу 850 ам.долларт хүрэх төлөвтэй байгаа аж.

 

 

 

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.21.102.226)

    2017-08-25

    ЭНЭ ШИНЭ УТАС ДЭЭД ТАЛ НЬ 850 USD БАЙХАД МАНАЙД ЗАРАГДАЖ БАЙГАА УТАСНУУД ДЭЛХИЙ ДЭЭРХ ХАМГИЙН ҮНЭТЭЙ ҮНЭЛГЭЭГЭЭР ЗАРАГДАЖ БАЙГАА БОЛЖ ТААРАВ УУ? МАНАЙХАН АРАЙЛ ӨНДӨР ҮНЭЭР ДАМЛАЖ ЗАРАХ ЮМАА ХЭХЭХЭ