“Huawei” -ийн утаснууд борлуулалтаараа Европт тэргүүлж байна

 "Huawei" өнгөрсөн аравдугаар сарын 16-ны өдөр "Huawei Mate 10", "Huawei Porsche Design", "Huawei Mate 10 Pro" загварын ухаалаг утсаа дэлхий дахинаа танилцуулсан. Одоогийн байдлаар баруун Европт “Huawei Mate10 Pro” борлуулалтаараа тэргүүлж байгаа юм. Компанийн удирдлагуудын хэлж буйгаар зорилтот зах зээлээ 100 хувь эзэлсэн аж. Түүнчлэн “HUAWEI P10” загварын гар утас 2017-2018 оны “Шилдэг камертай ухаалаг утас” шагналын эзэн болсон бөгөөд тус шагналыг Европын Дүрслэл, дуу авианы холбоо (EISA) гар утасны камерын чанар, өнгө үзэмж, дизайн, үйлдлийн систем, програм хангамж зэргийг шалгуур үзүүлэлт болгож шилдгээр шалгаруулжээ. "Huawei Mate 10" загвар 4 GB RAM, 64 GB санах ойн багтаамжтай нь 699 еврогийн үнэтэй бол “Huawei Mate 10 Pro” загварын гар утас 6GB RAM, 128GB санах ойтой бөгөөд 799 еврогоор худалдаалж байгаа юм. Дэлхийн гар утасны чуулганы үеэр “Huawei” 5G технологийг нэвтрүүлэхээ зарласан.

Харилцаа холбооны салбарт 5G технологи үсрэнгүй хөгжил авчирч илүү өндөр хурдтайгаар дэлхийг холбоно гэж тэд үзэж байгаа юм.5G технологи нь 10Gbps буюу гигабайт хүртэл хурдалж, нэг миллисекундэд 100 тэрбум хол давсан мэдээллийг цуглуулах чадвартай технологи юм. Ингэснээр хүмүүс хоорондын харилцаа илүү хурдтай болж, ямар ч үед хаа ч холбогдох нөхцөл бүрдэнэ. 5G технологийг нэвтрүүлснээр одоогийн 4G-тэй харьцуулахад дөрөв дахин илүү хурдтайгаар мэдээлэл цуглуулж, ажиллах юм. Дэлхийн гуравдагч том ухаалаг гар утасны үйлдвэрлэгч болоод байгаа Хятадын “Huawei” компани энэ онд багтаан Японд үйлдвэрээ нээх гэж байгаа юм. “Made in Japan” гэсэн шошготой бүтээгдэхүүн гаргаж, япон чанарын нэр хүндийг ашиглах зорилт тавьсан тус компани Япон инженерүүдэд зах зээлийн жишгээс бараг хоёр дахин өндөр цалин амлаж эхэлсэн байна.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)