БНХАУ нэг сая ажлын байр гаргана

Хятад улсын эрх баригчид энэ жил нэг сая ажлын байр шинээр гаргахаар болсон тухай “Ройтерс” агентлаг уламжиллаа. Хятадын Шинэчлэл ба хөгжлийн үндэсний комиссын дарга Мэн Вэй “Улсын хэмжээнд ажилгүй гэсэн бүртгэлтэй 9.7 сая хүн байгаа бөгөөд энэ жил 8.2 сая хүн коллеж төгсөнө. Төгсөгчид, хэт хүчин чадлыг нь буулгасны улмаас ажилгүй болсон хүмүүсийг ажлын байраар хангах шаардлагатай байна” хэмээн мэдэгдлээ. Олон улсын шинжээчид Хятадын албан ёсны статистик мэдээг найдвартай эх сурвалжид тооцдоггүй билүү. Учир нь, зөвхөн хотуудын ажилгүйдлийг хэмждэг ба хөдөө орон нутгийн хөдөлмөрийн цагаач олон сая хүнийг ажилгүйд тооцдоггүй ажээ. Гэхдээ Хятадын Шинэчлэл ба хөгжлийн үндэсний комиссын төлөөлөгч ажлын байрыг хамгаалах нь Хятадын тогтвортой өсөлтийн суурь үндэс гэж ажиглагчид үзэж байна. Өнгөрсөн онд Хятадын ДНБ-ий өсөлт 6.9 хувьд хүрсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)