“Яг түүн шиг” шоуны товыг зарлалаа

Үзэгчдэд инээд хөөр бэлэглэдэг “Яг түүн шиг” шоу ирэх сарын 6-нд эхэлнэ. Дэлхийн алдартнуудын уран бүтээлээс гадна үйл хөдлөл, гадаад үзэмжийг дуурайн харуулдаг уг шоуны найман оролцогчийг зохион байгуулагчид зарлалаа. Дэлхийн оддыг энэ удаад загвар өмсөгч О.Билгүүн, жүжигчин Ч.Очгэрэл, “A sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин, жүжигчин М.Цэрэндолгор, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, хөгжмийн найруулагч, дуучин Б.Нацагдорж, загвар өмсөгч Ж.Энэрэл нар дуурайн өрсөлдөнө. Өнгөрсөн жилийн шоутай харьцуулахад энэ удаад эн тэнцүүхэн өрсөлдөх нас, үе чацуутнуудыг сонгосон нь учиртай биз ээ.

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)