Нэгдүгээр эмнэлэг элэг шилжүүлэн суулгах 48 дахь хагалгааг амжилттай хийлээ

90 жилийн түүхтэй Улсын нэгдүгээр төв эмнэлэг он гарснаас хойш дөрөв дэхь удаагийн элэг шилжүүлэн суулгах хагалгаагаа хийж байна. Манай улс элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 85 сая төгрөгийн өртөгтэйгөөр хийж ирсэн. Жилд дунджаар 30 орчим хүн санхүүгийн болон донорын хүртээмжгүй байдлаас болж мэс засалд орж чадахгүй байжээ.  

Харин элэг бөөр шилжүүлэн суулгах зардлыг төр хариуцдаг болсноор иргэдийн нуруунаас нэг ачааг авч, төр иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч байгаагийн нэг илрэл болохыг эмч нар онцолж байлаа. Мөн элэгний хатуурал, хавдар, вирусээс элэг шилжүүлэн суулгах шаардлагатай иргэдийн тоо нэмэгдэж байна. Элэг шилжүүлэн суулгахад донор чухал байдаг. Иймээс шинээр гарсан донорын тухай хуулиар тархины үхжилтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах боломжийг бүрдүүлжээ.

 Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Элэг шилжүүлэн суулгах мэс заслын алтан гарт эмч нар 48 дахь хагалгааг өнөөдөр амжилттай хийлээ. Тус эмнэлэг БНСУ-ын Асан төвийн элэг шилжүүлэн суулгах багтай хамтран ажиллаж, Монгол улсын элэг шилжүүлэн суулгах баг нь 2011 оны 9 сард анх удаа амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хамтарч амжилттай хийж гүйцэтгэсэн.

Одоогоор нийт 48 эмчлүүлэгчдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийж гүйцэтгээд байна. УНТЭ-ийн эмч нар 2016 оноос энэ хагалгааг бие даан хийж гүйцэтгэж эхэлжээ.

Ийнхүү 48 дахь хагалгаанд орж байгаа өвчтөн 4 настай хүүхэд орж байгаа бөгөөд Ш.Энхтөр даргатай Эх нялхасын хамт олон эмчилгээ, сувилгаанд хамтран ажиллаж байна.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (11)

  • He he (66.181.161.83)

    2018-05-05

    Sereglen emch aguu aguu hajuud ni yun emch bish durak tsagaan halad tsenher malgai tavitsan yu vee sain hunii hajuud daldaidag bnshde

  • иргэн (66.181.176.206)

    2018-05-05

    Баярт сайхан мэдээ. Амьдрал бэлэглэх шиг сайхан зүйл үгүй. Та бүхэнд сайн сайханыг хүсье. Хавдарын эмч нарын шоу ихдээд байгаа шүү дээ. Тэднийг бүү дуурайгаарай даа.Ард түмэн хэн хэрхэн ажиллаж байгааг мэдэрч байгаа . Дахин дахин амжилт хүсье.

  • Irgen (103.57.94.174)

    2018-05-04

    Sain bna. Aguu aguu. Bayar hurgiye. Bayarlalaa.

  • (112.72.14.0)

    2018-05-04

    sergelen bagshid bayr khurgie,.

  • ИРГЭН (66.181.165.246)

    2018-05-04

    САЙН БАЙНА ЭМЧ НАР АА.

  • bid (202.179.4.118)

    2018-05-04

    tom darga nar n yagaad ah dyy aaw eej yr hyyhdee gadaad ruu emchlyyleed bdg yum bol do tedniigee l urial

  • (103.57.95.14)

    2018-05-04

    Mundag bna Bayar xugeee

  • (112.72.14.26)

    2018-05-04

    баяр хүргэе

  • (180.149.78.87)

    2018-05-04

    bayar hurgey

  • (180.149.78.87)

    2018-05-04

    bayar hurgey

  • (202.179.25.59)

    2018-05-04

    bayar hurgii