Загварын шилдгээр Ким Кардашьян тодорчээ

Америкийн загвар зохион бүтээгчдийн зөвлөлөөс “CFDA Fashion Awards” шагнал гардуулах ёслолын хүрээнд Ким Кардашьяныг “Оны хамгийн нөлөө бүхий эрхэм”-ээр өргөмжлөхөөр болжээ. Уг номинацын эзнийг энэ жил анх удаа шалгаруулж байгаа аж. Энэхүү санаачилгыг дизайнер Томми Хилфигер гаргасан байна. Оны шагнал гардуулах ёслолын ажиллагааг ирэх сарын 4-нд Нью-Йорк хотноо зохион байгуулахаар болжээ. Ким Кардашьян нь загварын салбарт хүчтэй нөлөөлж, брэндүүдийн өөрсдийгөө сурталчлах, төлөөлөх уламжлалт аргачлалыг өөрчилж чадсан гэдгийг загварын салбарын төлөөлөгчид онцолж байгаа аж. Мөн түүний загварын салбарт худалдаалж буй бүтээгдэхүүн амжилттай борлогддогийг зөвлөлийнхөн онцолжээ.

 

Г.Ням

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)