Ч.Ганжавхлан баримтат гэрэл зургийн анхны бүтээлээ дэлгэв

 “Лантуун дохио” төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Ганжавхлан баримтат гэрэл зургийн анхны үзэсгэлэнгээ саяхан олон нийтэд дэлгэсэн юм. Мөн тэрбээр “8км 400м” хэмээх гурав дахь номоо өлгийдөн авчээ. Номд түүний авсан баримтат гэрэл зургууд бичвэрийн хамт багтсан байна. Ч.Ганжавхлан өмнө нь “Боорцог ба сарнай”, “Автобус” зэрэг ном гаргаж байсан юм. Шинэ номоо тэрбээр 30 насныхаа төрсөн өдрөөр гаргалаа. Түүний хэмжсэнээр нийслэл хотын иргэдийн хооронд 8 киломер 400 метрийн зай бий аж.

Тэрбээр “Энэ удаад би өөрийгөө бага зэрэг эвдэхийг хүсэн хэн ч, хэзээ ч маргаж, үгүйсгэж үл чадах баримтат гэрэл зургийн төрөлд шунан дурлаж, мэдрэмж болоод эгэл бор амьдралын үнэнээс өөр багшгүй, зөнгөөрөө гудамж “метрлэн” явсаар цөөнгүй тооны зургийг буулгав. Бидэнтэй хэтэрхий ойр хэрнээ холдож орхисон өнөөгийн амьдрал, нийслэл Улаанбаатар хотын энэ цагийн бодит үнэн төрхийг гэрэл зургаар дүрслэн үлдээхийг хичээв. Хүн бүхний мэддэг хэрнээ анзаардаггүй энэ амьдрал өнөөдөр хэн бүхэнд төдийлөн сонин, онцлог биш мэт санагдаж болох ч ирээдүйд цаг хугацаа өнгөрөн одох тусам, 20 магадгүй 30 жилийн дараа дахин давтагдашгүй түүх болон үлдэх юм” хэмээлээ.

Г.СҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)