Lenovo шинэ загварын нөүтбүүк худалдаанд гаргана

Lenovo тун удахгүй “ThinkPad P52” гэх шинэ үеийн маш хүчтэй үзүүлэлт бүхий нөүтбүүк худалдаанд гаргахаар болсноо зарлалаа. Уг загвар нь тоглоомын зориулалт бүхий суурин компьютертой дүйцэх хэмжээнд ажиллах бөгөөд виртуал бодит байдлыг дэмжих, тоглоом тоглох боломжтойгоороо давуу талтай. P52-ын шуурхай санах ой нь 128GB бөгөөд нөүтбүүкийн зах зээлд үүнтэй өрсөлдөх хэмжээний загвар хоёрхон байдаг аж. Lenovo “ThinkPaD P52” виртуал бодит байдлыг харуулах лаптоп гэсэн албан ёсны сертификаттай энэ сарын сүүлээр худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

С.ГАНДЭЛГЭР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)