Цагийн менежментийн 20 чухал зөвлөгөө

Ихэнх хүний цагийн менежмент хэрхэн хийхийг туршлагаасаа сурдаг. Уг нь дандаа ч тийм байх албагүй. Дагаж л чадвал сайн зөвлөгөөнүүд зөндөө бий. Өнөөдөр бид, Control Alt Deceit гэх бизнес эхлүүлэх үйл явцыг харуулсан хөзрийн тоглоомыг бүтээгч, Lean B2B: Build Products Businesses Want номын зохиогч Этиэн Гарбуглигийн цагийн менежментийн 20 зөвлөгөөг хүргэж байна. Тэрээр эдгээрийг 20 насандаа мэдэж байсан сан бол гэх тодотголтойгоор эмхэтгэжээ.

1. Би бага ажиллаж, их унтаж, их хөгжилдөхийг хүсдэг ч бага унтаж, бага хөгжилдөж, их ажиллаж, их цагийг дэмий өнгөрүүлдэг. Цаг гэдэг байсаар л байдаг. Цаг бол хийх зүйлсээ эрэмбэлэх тухай ойлголт.

2. Өдөрт 4-5 цагийг л жинхэнэ ажилд зориулж төлөвлө. Төлөвлөгөөгүй зүйлс хэзээд гарч ирнэ.

3. "Ажиллаж чадахгүй байдаг, эсвэл 12 цаг зогсолтгүй ажлууд өдрүүд байдаг. Энэ бол байх л асуудал. Нөхцөл бүрдсэн үед их ажилла. Нөхцөл бүрдээгүй үед амар." Алайн Паккүйн.

4. "Таны нэг цаг 1000 долларын үнэтэй. Тиймээс цагаа үнэд нь тааруулан ашигла. Цагаа хүндэлж, бусад хүн ч хүндлэх нөхцөлийг үүсгэ." Жасон Кохен @asmartbear

5. Ажиллах тогтсон хуваарь, дадал үүсгэж, түүнийгээ мөрд. Бие чинь энэ хуваарьт удалгүй зохицох болно.

6. Бид цагт баригдсан үедээ анхаарлаа илүү төвлөрүүлж, илүү бүтээлч байдаг.

7. Ажлыг гүйцэтгэе гэвэл ажиллаж эхэл. Тиймд амархан зүйлсээс эхэл. Бөмбөг нэг өнхрөөд л эхэлбэл цаашаа хялбар болно.

8. "Төгс байх гэж хичээснээс хийж л байх нь дээр" Фэйсбүүк компанийн оффисын хананд байдаг үг

9. Сайн бодож, хурдтай гүйцэтгэхийн тулд бодох, гүйцэтгэх хоёроо салга. Бодох юмгүй хийчихдэг зүйлс болон стратегийн ажлаа ялгаж салгаснаар илүү бүтээлч байх болно.

10. Чухал хурлыг аль болох өглөө эрт хийхийг хичээ. Үгүй бол уулзалт хүртэлх цаг дэмий үрэгдэх нь олон.

11. Томоохон ажлыг жижиг хэсгүүдэд хуваа. Тэгэхгүй бол хэцүү ажлыг бүгдийг хийх ёстой юм шиг санагдаж, эхлүүлэхэд хэцүү байдаг.

12. "Нэг л хурал хагас өдрийг үрчих нь бий. Тиймээс ярвигтай хурлыг 2 болгож хуваа." YCombinator, Пол Граам

13. Ажлаас хойш сууж, хийхээ хойшлуулж болно. Ямар үед вэ гэвэл идэвхтэй ажилласан үеүүдийн завсарт.

14. Хийх ажлын жагсаалт хөтөл. Ингэхдээ байнга ажлуудаа чухлаар нь эрэмбэл. Тухайн өдөр заавал хийх нэг зүйл байх ёстой.

15. "Ямарваа ажлыг өөр нэг хүн 80 хувьтай гүйцэтгэж чадахаар бол түүнд хариуцуул." Жон Максвелл

16. Нэг дор олон ажлыг зэрэг бүү хий. Ингэх нь анхаарлыг сулруулж, аль аль ажлын чанарыг бууруулдаг.

17. Ямар ч ажил цаг нартай байх ёстой. Жагсаалтанд чинь хэзээ хийгдэх нь мэдэгдэхгүй ажил байх ёсгүй.

18. Стресстэй, энерги шаардсан ажлыг дуусгах цагийг зоо. Ямар ч зүйл хэзээ нэгтээ дуусах л учиртай.

19. Сануулдаг апптай бол. Зөвхөн тархиндаа найдах нь буруу. Байнга тэмдэглэ.

20. Заримдаа амар.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)