Нийслэлийн цэцэрлэгүүдийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна

Нийслэлийн цэцэрлэгүүдэд шинээр элсэн орж байгаа хоёроос тав хүртэлх насны хүүхдүүдийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Эцэг эх, асран хамгаалагчид наймдугаар сарын 22-ны өдрийн 23.59 цаг хүртэл нэг сарын хугацаанд “Tsetserleg.ulaanbaatar.mn” гэсэн хаягаар хүүхдээ бүртгүүлэх боломжтой. “Цахим элсэлт”-ийн үр дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нарын гар утсанд мессэжээр илгээнэ. Цахим элсэлт дууссаны дараа шинээр бүртгүүлсэн хүүхдийн бүртгэлийг www.tsetserleg.ulaanbaatar.mn-ийн “Шалгах” цэс рүү орж бүртгэлийн дугаараа хийж хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгах боломжтой.

Мөн энэ хугацаанд өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн бүртгэлийг шалгаж, баталгаажуулна гэдгийг албаныхан хэллээ.

 

Б.Хулан

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)