Галт тэрэг осолдсон хэргийг шалгаж байна

Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд зорчиж байсан ачааны вагоны долоон чиргүүл замаас гарсан осол гарсан талаар мэдээлэл хүргэсэн билээ. Ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй, галт тэрэгний хөдөлгөөн саатаагүй хэвийн үргэлжилж байгаа аж.

УБТЗ-ын сэргээн босгох ангийнхан  дөрвөн чиргүүлийг зам дээр нь гаргасан. Үлдсэн гурван чиргүүлийг босгох ажил хийгдэж байгаа аж. Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар Зам, тээврийн хөгжлийн яамны улсын байцаагч, Тагнуулын болон цагдаагийн байгууллага, УБТЗ-ын тээврийн хянлтын алба, тээврийн прокурор тус тусын чиглэлээр газар дээр нь ажиллаж байна" гэсэн мэдээллийг албаны хүмүүс өглөө. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)