Замын-Үүд боомтод “Цүнхээ шалга” аянг зохион байгуулж байна

Монгол Улсын иргэд БНХАУ-ын Эрээн боомтоор нэвтрэх үедээ санаатай болон санамсаргүй байдлаар ангийн болон байлдааны сум авч явж байгаад саатуулагдан эрүүгийн хэрэгт шалгагдаж, хорих ялаар шийтгүүлэх, өндөр хэмжээний торгууль төлөх явдал буурахгүй байна. Тухайлбал, 2018 онд БНХАУ-ын Эрээн боомт дээр 49 иргэн ангийн болон байлдааны зориулалттай 231 ширхэг сум сум биедээ болон ачаа тээшиндээ авч явсан хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байна. 

БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-д “ ... зэвсэг, сум, хэрэгсэл зэргийг хилээр хууль бусаар нэвтрүүлсэн нь хүнд ноцтой бол 7 жилээс дээш хорих, хэргийн нөхцөл байдал хөнгөвтөр бол 3 жилээс доош хүртэл хугацаагаар хорих ял оногдуулна” хэмээн заасан байдаг.

Иргэдийг болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрээн хот дахь Монгол Улсын Консулын газар, ХХЕГ-ын Авто замын шалган нэвтрүүлэх боомттой хамтран 2019 оны 8 дугаар сарын 26-28 хооронд Монгол Улсын Замын-Үүд боомтод “ЦҮНХЭЭ ШАЛГА” аянг зохион байгуулж байна. Аяны хүрээнд Эрээн дэх Консулын газрын ажилтнууд хилээр нэвтэрч буй Монгол Улсын иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зарим хуулийн зөвлөгөө өгч, өргөдөл, гомдлыг хүлээн авч ажиллах юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)