Тогтмол угаалга хийж эхэлснээр малаас гарах мах, ноосны гарц нэмэгджээ

Орон даяар мал угаалгыг тогтмол хийж эхэлснээр махны гарц 15 хувиар, ноосны гарц 30 орчим хувиар нэмэгджээ. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахын тулд “Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээ”-г жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тодорхой төлөвлөгөө, хуваарийн дагуу улс орон даяар аян болгон зохион байгуулж байх талаар Засгийн газраас тодорхой шийдвэрийг гаргаcaн юм.

Засгийн газрын шийдвэрийн ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхии газраас аймаг орон нутгийн удирдлага орон нутгийн мал эмнэлгийн газрууд хамтран мал, амьтны шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилготой мал угаалгын ажлыг орон даяар тодорхой тогтсон хугацаанд өргөн хүрээтэй зохион байгуулах ажил 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Мал сүргийг тарилга, туулгалт, угаалга, боловсруулалтын арга хэмжээнд тогтоосон хугацаанд нь бүрэн хамруулснаар арьсны шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлж, арьс, ширний чанар болон ноос ноолуурын гарцыг мэдэгдэхүйц хэмжээгээр сайжруулахад чухал ач холбогдолтой байдаг.

Арьсных нь 70 хувь нь чанарын шаардлага хангахгүй байсан малыг угаалгад хамруулснаар арьсны гэмтэл үгүй болж, чанар нь 1-3 зэрэглэлээр дээшилж, махны гарц 15 хувь хүртэл нэмэгдэж байгааг малчид ярьж байна.

Мал угаалгад малчдыг аль болох бүрэн хамруулахын тулд суурин болон, зөөврийн угаалгын ваннаар хангах, хөдөлмөр хүн хүчийг хэмнэсэн орчин үеийн арга, технологитой хослуулах боломжийг салбар яам байнга эрэлхийлж байна. Алслагдмал, хүн хүч цөөтэй айл өрхөд хүрч үйлчлэх бог мал угаалгын зөөврийн тоног төхөөрөмжийг олон улсын стандартын дагуу монгол инженерүүдийн бүтээснээр 2018 онд 225 сумын, 2019 онд 91 сумын мал эмнэлгийн нэгжүүдийг хангах ажлыг зохион байгуулсан. Мөн суурин угаалгын цэгүүдийг нэмэгдүүлэхээр ажиллаж буй юм байна.

ХХААХҮЯ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)