Хилийн боомтууд гурван хоног амарна

БНХАУ-ын үндэсний баяр энэ сарын 1-3-ны өдрүүдэд тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амарна. Харин олон улсын галт тэрэг болон онгоцны нислэгүүд хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулах аж.

Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай хоёр орны Засгийн газрын хэлэлцээрт талуудын хууль ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаана гэж заасан байна.

Дашрамд сануулахад, манай улс жил бүрийн шинэ жил, цагаан сар, наадам, улс тунхагласны баяр зэрэг томоохон найман баяраар хилийн боомтуудаа амраадаг. Харин Хятадын Луу завины өдөр, Хятадын үндэсний баяр, Олон улсын хөдөлмөрчдийн өдөр, Шинэ жил, Хятадын цагаан сар зэрэг уламжлалт долоон баяраар хоёр улсын хил амардаг юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)