Айлын гэр рүү дайрсан баавгайг буудаж устгасан байна

Хэнтий аймгийн Батширээт суманд баавгай айлын гэр рүү дайрч эвдэлж сүйтгэжээ.

Тухайн айл Батширээт сумын "Онон" багт намаржиж байжээ. Баавгай дайрах үед азаар гэрт хүн байгаагүй аж. Иргэдээс авсан мэдээллийн дагуу сумын төвөөс хүмүүс очиж баавгайг буудаж устгасан байна.

Онон, Барх, Хурх, Эгийн голын бэлчир, Хан Хэнтийн нурууны их ой хөвчид орших Батширээт сумын төв орчим болон малчин айлуудын намаржаа, өвөлжөө орчимд баавгай орж ирэх явдал сүүлийн хэдэн сард байнга шахуу гарч байгаа аж.

 

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)