Малчид өөрсдийн санаачилга хандиваар багийн төвөө тохижуулжээ

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран баг нь сумынхаа хэмжээнд хамгийн их газар нутагтай. Мөн хамгийн олон хүн ам оршин суудаг буюу 900 орчим иргэнтэй, 300 орчим малчин өрхтэй. 2016 оноос малчид иргэд өөрсдийн санаачилгаар бүтээн байгуулалт хийж багаа бүрэн тохижуулжээ.

Жил бүр мод тариалж ногоон байгууламжаа нэмэгдүүлдэг хүн, малын эмнэлэг, цайны газар, соёлын төвөө бүрэн шинэчилж малчид иргэд хурал номоо хийх, эрүүл мэндийн болон соёлын үйлчилгээ явуулах хамгийн таатай орчныг бүрдүүлжээ. 2019 онд л гэхэд ахмадын өргөөг байгуулсан байна. Хурал цуглаан хийх том жижиг өргөөтэй, хүн малын эмнэлэгтэй, цайны газар соёлын төвтэй монгол улсын хэмжээнд жишиг болохуйц багийн төвийн тохижилтыг Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн малчид, иргэд хийж чадсан байна.

Өмнөговь аймаг 59 багтай. Аймгийн тэргүүний баг болох Наран багийн тэргүүн туршлагаас бусад багийн дарга нар туршлага судалж, багийн дарга нарын нэгдсэн сургалт арга хэмжээг Наран багт хийлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)